_____Япон улс эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулах ажлаа лхагва гаргаас эхлэв_____  126 сая хүн амтай Японд өнгөрсөн хугацаанд Коронавирусийн халдвар авсан 420-иод мянган тохиолдол бүртгэгдэж, үүнээс 7218 хүн нас баржээ. Хүчирхэг эдийн засагтай тус арлын орон нь, Коронавирусийн эсрэг дархлаажуулах вакциныг хийх өвөрмөц хөтөлбөр гаргасан байна. Японы Эрүүл мэндийн сайд Таро Коно хөтөлбөрөө тайлбарлахдаа, эмч, эмнэлгийн ажилтан нийт 40 мянган хүнийг эхлээд бүрэн вакцинжуулна. Хоёр тунг нь бүгдэд нь тарина. Зэрэгцүүлж бусад хүмүүст вакцин хийхгүй. Ингэж байж Ковид-19-ийн халдвар өөрсдөө авахааргүй болсон, бусдад халдаахааргүй болсон 40 мянган эмч, сувилагчтай болох юм. Эдгээр эмнэлгийн ажилтан дараа нь IV.1-нээс хойш хоёрдугаар улиралд ард иргэддээ вакцин хийх ажлыг, 65-аас дээш насны 35 сая хүнээс эхлэн  гардан гүйцэтгэнэ хэмээн онцоллоо.

Япон улс эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулах ажлаа лхагва гаргаас эхлэв. Тус улс V.12-ны, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нисэх онгоцны Нарито буудал дээр Бельгид үйлдвэрлэсэн Pfizer вакцины 400 мянган тунг хүлээн авсан. Энэ нь 200 мянган хүнийг дархлаажуулахад хүрэлцэх хэмжээ юм. Ирэх долоо хоногоос вакцин таталтын хоёр дахь ээлжийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Pfizer вакциныг хасах 75 хэмээс хүйтэнд хадгалах ёстой учраас ийм нөхцөлийн хөргөгчийн тоог хоёрдугаар сард багтаан 1500 хүргэж эмнэлгийн төвүүдэд суурилуулах юм байна.