Өнөөдөр Монголын орчин цагийн утга зохиолын төв байгууллага–Монголын Зохиолчдын эвлэл байгуулагдсаны 92 жилийн ойн өдөр. Тэртээ 1929 оны Нэгдүгээр сарын 9-нд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, М.Дугаржав нарын уран бүтээлчид Уран зохиолын бүлгэмийг байгуулсан түүхтэй. Энэ онцлох өдрийг тохиолдуулан XX зууны яруу найргийн нэгэн үеийн том төлөөлөл Төрийн шагналт Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн 1982 онд гаргасан анхны номоос дөрвөн шүлэг толилуулав.