Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч Х.Баттулга,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өнөөдөр /03.22/ хуралдаж, коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан хуралджээ.

Хуралдаанаар, коронавирусын нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.

ҮАБЗ шийдвэр гаргадаггүй, зөвлөмж гаргаж холбогдох газруудад хүргэдэг билээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр