УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байв.  Харин аудитын байгууллагаас хуульд нийцээгүй мөрийн хөтөлбөрүүдийг буцаасан байна.

Үндэсний аудитын газар нь бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу хянаж зарим дүгнэлтүүдийг гаргажээ. Уг дүгнэлтээр нийт 121 мөрийн хөтөлбөрийг буцаасан байна.

Нэр дэвшихээр горилогчид буцаагдсан мөрийн хөтөлбөрөө засаад тавдугаар сарын 14-ний дотор ҮАГ-т дахин хүргүүлэх боломжтой.

Харин ҮАГ нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлтээ гарган Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх хуулийн заалттай юм.

Эх сурвалж:www. udriintoim.mn М.Өнөр