Бид тоймлоё, Та унш

2018.05.31 Пүрэв                                          33°C    2,410.07  Өнгө зүс доройтно


Өнөөдөр болох үйл явдал

  • Тамхины эсрэг өдөр
  • Чуулган хуралдана

Чухлыг тоймлоё


Зөв бичих дүрмийн шинэ тольтой болно

Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний зөвлөлийн 20 гаруй эрдэмтэд 2 жилийн хугацаанд уг толийг бүтээжээ. Толь хэвлэгдсэнээр 70 гаруй жил үргэлжилж буй Монгол хэлний дүрмийн маргааныг цэгцэлнэ гэж үзсэн байна.

Шинэ тольтой байхад алдаанаас айх хэрэггүй

Бидний мөрдөж ирсэн Ц.Дамдинсүрэнгийн толь 18 мянган үгтэй бол шинэ толь 37486 Монгол үг, 1000 гаруй гадаад үгтэй. Зөв бичих дүрмийн шинэ толийг 6/15-ны дотор 9600 гаруй багш, төрийн албан хаагчдад үнэгүй өгнө.

Тойм

Ерөнхийлөгч 5/6-нд зарлиг гаргаж, 2025 оноос Монгол бичгийг идэвхтэй хэрэглэхийг уриалсан. Тэгвэл энэ удаад маргаантай байдаг зөв бичгийн дүрмийг цэгцлэх гэсэн бололтой. Ямартай ч иргэд зөв бичгийн шинэ дүрэм баримтлах нь тодорхой боллоо.


Төрийн албаныхан интернетээр сошиалд нэвтэрч болохгүй

ЕС У.Хүрэлсүх төрийн албан хаагчдыг байгууллагын интернетээр FB, Twitter, Youtube, Instаgram, Steam зэрэгт нэвтэрч, тоглоом тоглохыг хориглолоо. Мөн бичиг баримтаа мэссенжерээр дамжуулахыг болиулжээ. Үүний хэрэгжилтэд ТЕГ-ын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нар хяналт тавих юм.


$1 тэрбумаар хөдөлгөх төслүүд

ЗГ-ын өчигдрийн хуралдаанаар Хятадаас авах $1 тэрбумын зээлийг зарцуулах төслийг баталлаа. Үүнд махны үйлдвэр барих, гудамж талбайг камержуулах, төв цэвэрлэхийг шинээр барих зэрэг 10 төсөл багтжээ. Мөн Эрдэнэбүрэнд барих усан цахилгаан станцын  төслийг Хятадаар хийлгэж хугацаанд нь дуусгахаар боллоо. Тус зээл нь 20 жилийн хугацаатай, 2%-ийн хүүтэй ба эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.


Худалдааны дайн сэргэлээ

Ирэх сараас Америк $50 тэрбум бүхий Хятадын импортын бараанд 25%-ийн татвар оногдуулна гэлээ. Үүний хариуд Хятад иргэдээ болон үндэсний сонирхлоо хамгаалахын тулд тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Саяхан 2 орны төлөөлөгчид хуралдаж, худалдааны дайнаа түр зогсоохоор болоод байсан юм.

Таны сонорт


 Өдөрт 1 хумс түүхий сармис идсэнээр дархлаа сайжирч, нян, вирус, мөөгөнцөр устаж, хавдраас сэргийлэх тустай.  

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр