Бид тоймлоё, Та унш

2019.06.17 Даваа                                                    Related image 21°C   2,653.87  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Үер, усны аюулаас сэрэмжил!

Амралтын өдрүүдэд аадар бороо орсны улмаас Төв болон Говь-Алтай аймагт үер буун 4 настай хүүхэд нас барж, 13 хүн усанд боогдсон байна. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол усны осол ихээр гардаг юм. Иймд иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Зөвхөн 2018 онд л гэхэд 108 хүн усны ослоор нас баржээ.

Зам тээврийн ослоос ч мөн сэргийлье

Тээврийн цагдаагийн албанаас Орон нутгийн замын хяналт хөдөлгөөний соёл арга хэмжээг эхлүүллээ. Учир нь урин дулааны цаг эхэлж хөдөө явах иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг ба орон нутгийн замд хүн нас барсан ослын 70% нь 6-9 сард гардаг байна.

Залуу минь чи хурдаа хас…

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын 70-80% нь 50-80 км-ээр хурд хэтрүүлдэг, 97% нь зорчигч, хүүхдийг буруу тээвэрлэдэг, 78% нь гэрлээ шилжүүлдэггүй байна. Гэвч эдгээр нь хөдөөгийн замд осол гарах хамгийн том шалгаан юм. АНХААР: Хэнд ч запас амь байхгүй.


Органик хувцастай бүтээгдэхүүнд бүү хуурт

Хүнсний зах, дэлгүүрт зарагдаж буй дотоодын болон импортын ОРГАНИК гэх тодотголтой 9300 нэр төрлийн бүтээгдэхүүнд албаныхан шалгалт хийжээ. Ингэхэд дотоодын бүтээгдэхүүний 38.9% нь “Органик, Байгалийн цэвэр гаралтай” гэх хаяг шошготой, импортын бүтээгдэхүүний 35.7% нь Органик гэж байсан ч хүнсний мэдээллийн санд бүртгэгдээгүй хуурамч байжээ. Органик гэх хуурамч шошготой Гачууртын гурил, барагшуны ханд, чацаргана, нэрсний ундаа зэрэг иргэдийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг энд дарж үзнэ үү.


Хууль бусаар олгосон газрыг улс мэдэлдээ авлаа

Хотын дарга С.Амарсайхан УБ банкны мэдэлд байсан УБ зочид буудлын урд болон МУИС-ийн 2-р байрны өмнө байрлах талбайн эзэмших эрхийг цуцаллаа. Эдгээр газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах ба Их сургуулийн өмнөх талбайг УБ банк төлбөртэй зогсоол хэлбэрээр ашиглаж байсан юм. Гэхдээ УБ банкны эзэмшдэг нийтийн эзэмшлийн талбай үүгээр дуусахгүй бөгөөд Асашёорү цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай, Хөрөнгийн биржийн баруун тал, Мон-Туркийн найрамдал цэцэрлэгийн хажууд 1.8 га газрыг эзэмшдэг байна.


Трампын “үнэнч туслах” огцорно

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс энэ сарын сүүлээр ажлаа өгнө гэж мэдэгдлээ. Түүний огцорч буй шалтгаан тодорхойгүй байгаа ч төрөлх Арканзас мужийнхаа засаг даргын сонгуульд өрсөлдөж магадгүй гэнэ. Сандерс 2017 оноос Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба энэ хугацаанд Трампын холбогдсон олон асуудалд түүний талд зогсож байсан юм. Жнь: 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулсан хэрэгт мэдүүлэг өгөх үеэрээ Трампыг өмөөрч худал мэдээлэл тараасан гэдгээ хүлээжээ.


Кореан Эйрийн эзэд ял сонслоо

Кореан Эйрийн ерөнхийлөгч Чо Ян Хо агсны эхнэр И Мюн Хэ, охин Хэтер Чо нар компаний онгоцоор брэндийн цүнх, гутал хууль бусаар тээвэрлэсэн хэргээр ял авлаа. Тодруулбал, охин Хэтер Чод 63 сая воны торгууль, 8 сарын хорих ял, ээж И Мюн Хэд 37 сая воны торгууль, 6 сарын хорих ял оноосон байна. Хэтер Чо сүүлийн 6 жил орчим хугацаанд 88 сая воны бүтээгдэхүүн тээвэрлэсэн бол И Мюн Хэ 5 жилийн хугацаанд 37 сая воны бүтээгдэхүүн тээвэрлэжээ.

Таны сонорт


Яармагийн хуучин гүүрийг засварын ажилтай холбоотойгоор 6/25 хүртэл хаалаа.

Сэтгэх цаг


Image result for thinking iconЯмар эмэгтэй нөхрийнхөө хаана байгааг үргэлж мэддэг вэ?

/Өмнөх бодлогын хариу: Эхлээд шүдэнзээ асаана/

Өдрийн тойм Сошиал      


    

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр