Бид тоймлоё, Та унш

2018.07.19 Пүрэв                          26°C   2,461.17  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Цагдаагийн өдөр
  • Авто тээвэрчдийн өдөр

Чухлыг тоймлоё


Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үерийн улмаас ₮10 тэрбумын хохирол учирчээ

Тодруулбал, 530 өрхийн 2.512 хүн гамшигт нэрвэгдэж, 1.566 хүнийг аюулгүй газарт, 668 иргэнийг хорогдох байранд байршуулжээ. Тус суманд 2016 онд болсон үер ₮2.2 тэрбумын хохирол учруулсан юм.

Ганц Өлгийд ч биш

Одоогоор 5 аймагт үер болж, Өлгий болон Төв аймгийн Борнуур суманд хамгийн их хохирол учирчээ. Борнуурт хүчтэй бороо орж 70 айл, 10 ААН усанд автаж, Шавартайн гүүрийн тулгуур нурсан байна. Улсын хэмжээнд 13 аймгийн 100 орчим км зам эвдэрчээ.

Сэрэмжлүүлэг!

Хүчтэй аадар борооны улмаас гол мөрөн 10-65 см давж үерлэсэн байна. Мөн 7 сарыг дуустал дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас санууллаа.


Манай улсад Хятадын иргэд хамгийн их зорчжээ

Улсын хилээр оны эхний хагаст гадаадын 238 мянган хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 9.7%-иар өсжээ. Тэдний дийлэнх нь 30 хоногоор, 10% гаруй нь 90 болон түүнээс дээш хоногийн хугацаатай ирсэн байна. Хилээр зорчсон нийт иргэдийн хамгийн их хувийг Хятад иргэд эзэлсэн бол, удаах нь Орос, Солонгосын жуулчид байгаа юм.


Трамп 24 цагийн дотор хэлснээсээ буцлаа

Тэрээр Даваа гарагт Путинтэй уулзаж “2016 оны сонгуульд Оросыг сэжиглэх шалтгаан байхгүй” гэж хэлсэн юм. Гэвч тэр “байхгүй” гэдгийн оронд “байгаа” гэж хэлэх байсан гэв. Мөн 2 орны таагүй харилцаанд тагнуулын байгууллагаа буруутгасан ч энэ удаад тагнуулынхны талд оржээ. Харин экс ерөнхийлөгч Обама Трампын хилийн хатуу бодлогыг шүүмжлэн түүнийг “Дарангуйлагч”-тай зүйрлэсэн байна.


Дэлхийн худалдааны 40% чөлөөтэй боллоо

ЕХ Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Японоос импортолдог нийт барааны 99%-г тарифаас чөлөөллөө. Харин Япон Европын экспортын 94%-г чөлөөлсөн байна. Чөлөөт худалдааны гэрээ 2 талын парламентаар батлагдсаны дараа 2019/3 сараас хэрэгжих юм. Уг гэрээ дэлхийн ДНБ-ий 30%-д нөлөөлөх юм байна.

Таны сонорт


 Хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалт.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр