Бид тоймлоё, Та унш

2018.05.21 Даваа                    6°C    2,405.65  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Чухлыг тоймлоё


Ханхүү Харри жүжигчин Меган Маркл нар хуримлалаа.

Америк гаралтай сүйт бүсгүй өнгөт арьстайгаас гадна Харригаас 3 эгч, өмнө нь гэрлэж байсан зэрэг нь хатуу дэг жаягтай Их Британий хааны гэр бүлд байж болох хамгийн өвөрмөц хурим болоход хүргэлээ. Мөн Меганы аав эрүүл мэндийн шалтгаанаар хуримд нь оролцоогүй учир Харригийн аав түүнийг нөхөрт нь хүргэж өгсөн юм.

Бяцхан хуримын гэрчүүд

Меганы гэрчээр ханхүү Вильямийн охин Шарлот гүнж болон тэдний дотны найзуудын 6 хүүхэд сонгогдсон юм. Гэрчүүдийн хамгийн бага нь 2 настай бол хамгийн том нь 7 настай байлаа.

Хуримд хэн ирэв?

Хааны гэр бүлийн бүх гишүүд, Америкийн язгууртнууд болон Дэвид Бекхэм эхнэртэйгээ, Опра Уинфри, Элтон Жон зэрэг 600 гаруй зочид уригдан ирсэн. Мөн хуримын ордны гадаа 100 мянга гаруй хүн ирж, онлайнаар олон тэрбум хүн үзжээ.

Сүйт бүсгүйн даашинз

Меган хуримд 2 өөр даашинз өмссөн. Тухайлбал, Givenchy брендийн даашинз, 5м урт торгон гивлүүр, Хатан хаанаас зээлсэн алмазан титэм зүүсэн. Мөн Харригийн ээж Диана гүнжийн цэнхэр сүйн бөгжийг зүүн хүндэтгэл үзүүллээ.


Улаанбаатар марафон - Машингүй өдөр

Марафон өнгөрсөн Бямба гарагт болж нийт 30 мянга гаруй иргэд оролцлоо. Мөн дэлхийн 30 орны 400 гаруй тамирчид оролцсон байна. Анх 2014 онд зохиогдож байсан марафонд иргэд сонирхогчийн болон мэргэжлийн гэх 2 төрөлд өрсөлдсөн. Мөн иргэд энэ өдөр автомашинаас татгалзан, хотын төвийн замаар дугуй, скүүтэр, ройлк унан 1 өдрийг спортлог өнгөрүүллээ. 


Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо

Энэ сарын 17-19 өдрүүдэд Финландад болсон ОУ-ын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын ДАШТ-ний 105 кг-д дэлхийн рекордыг шинэчилж 242.5 кг шахан дэлхийн аварга болжээ. Тэрээр “Рио-2016” паралимпаас хүрэл медаль хүртэж байсан юм.


Ираны гэрээ Америкгүй ч хэрэгжинэ

ЕХ-ны удирдагчид өнгөрсөн 7 хоногт хуралдаж, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэрээг авч үлдэхээр боллоо. Мөн Америкийн хоригоос Европын компаниудыг хамгаалах арга хэмжээ авна гэлээ. Ираны гэрээг 2015 онд Европ, Америк, Хятад зэрэг улсууд байгуулсан юм. Гэвч Трамп өнгөрсөн сард гэрээнээс гарч хоригоо үргэлжлүүлэх болсноор Ираны ЭЗ улам доройтох эрсдэлтэй болоод байгаа юм.

Таны Сонорт


 БЗД, СБД, БГД, ХУД, Налайх, Багахангай дүүрэгт цахилгаан хязгаарлана.

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр