Бид тоймлоё, Та унш

2018.10.09 Мягмар                                6°C   2,567.15  Эрлэг лугаа учирна


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн шуудангийн өдөр
  • АМА-2018 болно

Чухлыг тоймлоё


Шатахууны үнэ дахин өслөө

Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн хотын захын колонкууд бензиний үнийг ₮50-60 нэмээд байна. Тодруулбал, АИ-92 ₮1830 байсан бол Баруун салааны Петровист ₮1885, Тэс петролиумд ₮1890 болжээ.

Яагаад нэмэгдэв?

Нефть болон $-ын ханш өссөнтэй холбоотой гэв. Манай улсын нефтийн 90%-г дангаараа нийлүүлдэг Роснефть ингэж нефтийн үнэ өссөнд Америкийг буруутгажээ. Одоо баррел нь $85 байгаа нефтийн үнэ оны эцэст $100 хүрэх магадлалтай гэнэ.

ЗГ юу гэв?

Оростой ярилцаж байна. Мөн гадны шатахуун нийлүүлэгч компанитай гэрээ хийж, тогтмол үнээр нийлүүлэх аргыг судалж байна гэлээ. Гэвч тэднийг ярилцаж, судалсаар байтал шатахууны үнэ он гарсаар 5 дахь удаагаа нэмэгдэж, бичигдээгүй хуулийн дагуу барааны үнэ дагаад нэмэгдэх нь тодорхой болов.


Хүүхдийн байгууллагууд муу дүн авлаа

Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын байгууллагуудтай уулзаж, ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газрыг хангалтгүй ажилласан гэлээ. Учир нь иргэдээс сургуулийн орчны аюулгүй байдал хангалтгүй, өндөр өнжүүлэхийн стандарт муу, хүүхэд хамгааллын хөрөнгө өөр зүйлд зарцуулагддаг гэх гомдол их иржээ.


Сураггүй болсон Интерполын ерөнхийлөгч байцаагдаж байжээ

Интерполын ерөнхийлөгч Мэн Хонгвэй 9/25-нд Францын Лион хотоос Хятадад амрах гэж яваад сураггүй алга болсон юм. Гэтэл түүнийг эх оронд нь буюу Хятадад авлигын хэргээр шалгаж байсан гэнэ. Мэн Хонгвэй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ба дэд ерөнхийлөгч нь түүнийг түр орлож байна.


Гайтид газар хөдөлж 12 хүн амь үрэгдлээ

Бөмбөрцгийн баруун хэсгийн хамгийн ядуу улс болох Гайтид 5.9 баллын газар хөдөлсний улмаас 12 хүн амь үрэгдэн 188 хүн гэмтжээ. Өмнө нь 2010 онд 7.1 баллын газар хөдлөлт болж 220 мянга орчим хүн амь үрэгдэж, 2016 онд Мэттью хар салхины улмаас 336 орчим хүн амиа алдсан байна.

Таны сонорт


Зүүн аймгийн нутгаар өнөөдөр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр