Бид тоймлоё, Та унш

2018.09.25 Мягмар                                   19°C   2,521.27  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


АХБ-аас $105 саяын зээл авна

Юунд зарцуулах уу?

$80 сая нь баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүчний систем байгуулахад, $25 сая нь түүхий эдийн үнийн хэлбэлзлийг арилгаж, дэд бүтцийг сайжруулахад зарцуулна гэв.

Хөршүүдээс үнэтэй эрчим хүч авахгүй

Алслагдсан баруун аймгууд сэргээгдэх эрчим хүчтэй болсноор өндөр үнээр эрчим хүч Орос, Хятадаас авахаа больж, хүлэмжийн хий, агаарын бохирдол буурна.

Нийт өр $2.35 тэрбум!

Дархан Сэлэнгийн замаа засна, эрчим хүчээ үйлдвэрлэнэ гэх зэрэг шалтгаанаар дахин дахин зээл авсаар бидний АХБ-д төлөх нийт өрийн хэмжээ $2 тэрбум давлаа.


Д. Сумъяабазар шатахууны үнийг хазаарлаж чадах уу?

Татварыг нь тэглээд ч үнэ нь өссөөр байдаг бензиний үнийг хэлэлцэхээр салбарын сайд Оросыг зорилоо. Манай улсын импортын шатахууны 80%-г хангадаг Роснефть 6 сард хилийн үнээ нэмснээс болж манайд бензин30-130 нэмэгдсэн. Гэвч энэ үед дэлхийд баррель нефтийн үнэ $80-72 болж буурчээ.


Иранд халдлага гарч 29 хүн нас барлаа

Иран, Иракийн дайн дууссаны 30 жилийн ойн жагсаалаар халдлага гарч 29 хүн амь үрэгдэж, 70 хүн шархаджээ. Халдлага үйлдэгчдийг Ираны цэргүүд газар дээр нь устгажээ. Үүнд Ираны ерөнхийлөгч Америк болон Саудын Арабыг буруутгаад байгаа ч Америк үүнийг эрс эсэргүүцжээ. Одоогоор халдлагатай холбоотой нотлох баримт олдоогүй байна.


Фэйсбүүк дахин сонгуульт ажилд оролцохгүй

Тэд сонгуулиар улс төрчдийн онлайн сурталчилгаанд тусалдаг байсан ч уг үйлчилгээгээ дахин үзүүлэхгүй гэв. Оронд нь сайтаараа дамжуулан бүх улс төрийн намд үнэгүй зөвлөгөө өгөхөөр болжээ. Учир нь фэйсбүүкийн ажилтнууд 2016 оны Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Трамп, Клинтон нарт туслах санал ирүүлэхэд, Трамп саналыг хүлээн авч, Клинтон аваагүй гэнэ.

Жүдогийн ДАШТ: Баку-2018 тойм


Одоогоор эмэгтэй 8, эрэгтэй 6 бөх барилдсанаас МУГТ Д.Сумъяа хүрэл медаль хүртсэнээр  ДАШТ-аас 3 медаль хүртсэн Монголын анхны жүдоч болов. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа барилдах бол тэмцээний сүүлийн өдөр +100 кг-д Азийн наадмын хошой мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Олимпын аварга Н.Түвшинбаяр нар барилдана.

Таны сонорт


Лхагва гарагаас ихэнх нутгаар сэрүүсч, нойтон цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр