Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах 17 асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. Тодруулбал Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай гэх мэт асуудал хэлэлцэнэ.

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулга хийнэ.

 

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Концессын нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухайЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
2.Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухайД.ЦОГТБААТАР
3.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
4.Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Яаралтай тусламжийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл 5-ийн нэмэлт санхүүжилт” болон “COVID-19 шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөлЧ.ХҮРЭЛБААТАР
5.Журам батлах тухайЁ.БААТАРБИЛЭГ
6.Иргэнд 2020 онд газар өмчлүүлэх нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухайХ.БАДЕЛХАН
7.Үндэсний хөтөлбөр батлах тухайБ.ЭНХ-АМГАЛАН
8.Жагсаалт батлах тухайД.СУМЪЯАБАЗАР
9.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайД.СУМЪЯАБАЗАР
10.Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайД.СУМЪЯАБАЗАР
11.Жагсаалт батлах тухайД.СУМЪЯАБАЗАР
12.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

13.Шатахууны хяналт шалгалтын тухай танилцуулгаӨ.ЭНХТҮВШИН
14.“Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн тухай танилцуулгаЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
15.Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн тухай танилцуулгаБ.ЭНХ-АМГАЛАН
16.“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн тухай танилцуулгаД.СУМЪЯАБАЗАР
17.Эрчим хүчний салбарын 2019-2020 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний тухай танилцуулгаЦ.ДАВААСҮРЭН

Эх сурвалж: udriintoim.mn