Бид тоймлоё, Та унш

2019.05.27 Даваа                                         23°C   2,647.34  Эд эдлэл идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё


Үхсэн малын махыг өнгө оруулан зарж байсныг илрүүллээ

Үхсэн малын мах бэлтгэж байж болзошгүй гэх дуудлагын дагуу МХЕГ, цагдаагийн байгууллага шалгалт хийхэд Хятадын 2 иргэн үхсэн малын болон муудсан маханд өнгө оруулж худалдаалж байжээ.

Хаагуур худалдаалсан бэ?

Одоогоор тодорхойгүй байна. Урьдчилсан үзлэгээр 20 гаруй тн мах хураасан ба хөлдүү махыг усанд хийж гэсгээсний дараа шулдаг байна. Гэсгээж байсан усанд химийн бодис хийсэн байх магадлалтай байгаа бөгөөд үүнийг шинжилгээгээр тогтоох гэнэ.

Тойм

Махны нийлүүлэлт эрс багасан эрэлт ихсэж үхэр болон хонины махны үнэ ₮10 мянга даваад байна. Үүнтэй холбоотойгоор үхсэн малын мах УБ руу оруулахыг завдсан явдал хэд хэд гарсан ба Хятад ченжүүд үнийг зориудаар өсгөж, зохиомол хомсдол үүсгэсэн гэх хэргийг ТЕГ шалгаж байгаа юм. 


Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

Чуулганы хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа. Ерөнхийлөгч Татварын хууль томоохон уул уурхайн компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, ААН-ийн татварын тэгш бус байдлыг үүсгэх сөрөг нөлөөтэй гэсэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ерөнхийлөгч хуулиа ойлголгүй хориг тавьсан” гэжээ. Ямартай ч УИХ уламжлалынхаа дагуу Ерөнхийлөгчийн 5 дахь хоригийг ийнхүү хүлээж авсангүй.


Экс Ерөнхийлөгч Хэнтийд нэр дэвшинэ

МАХН-аас Хэнтийн нөхөн сонгуульд 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ. Тэрээр иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээж, шударга өрсөлдөнө гэж амласан байна. Түүнийг ялалт байгуулах магадлалтай хүчтэй өрсөлдөгч гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хэнтийн нөхөн сонгууль 6/30-нд болох ба 5/28-аас өмнө батламжаа авсан 11 намын нэр дэвшигч тодрох ёстой юм.


Онлайнаар хүүхэд худалддаг этгээдүүдийг баривчилжээ

Дэлхийн 60 гаруй орны цагдаа нар хамтран 2017 оноос хойш Dark web нууц сүлжээгээр дамжуулан хүүхэд худалдаалдаг 9 хүнийг Тайланд, Австрали, Америкаас баривчилжээ. Мөн 50 хүүхдийг аварсан ба 100 гаруй хүүхдийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Өнгөрсөн онд Dark web-ын Тайланд админд 146 жил, Австрали админд 40 жилийн ял оноожээ.


Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди дахин сонгогдлоо

Тус улсын парламентын сонгуулийн дүн гарч эрх баригч Брататияа Жаната нам ялалт байгууллаа. Сонгууль сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба 900 сая орчим хүн саналаа өгчээ. Моди 2014 оноос хойш ЕС-аар ажиллахдаа эдийн засгаа сайжруулж чадсан ч ажилгүйдлийг хамгийн өндөр түвшинд хүргэсэн байна.

Таны сонорт


Image result for kids icon Зуслангийн нэгдүгээр ээлж 6/10-аас эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр