Бид тоймлоё, Та унш

     

2018.02.07 Лхагва                        -9°C    2,412.92 Идээ ундаа элбэг олдоно


Өнөөдөр болох үйл явдал

  • НИТХ-ын тэргүүлэгчид спортыг хөгжүүлэх, газрын зориулалт өөрчилж хамтран эзэмших зэрэг асуудлаар хуралдана.
  • Гэр хорооллын иргэд Чингисийн талбайд жагсана. Тэд гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардана.
  • Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах түр хороо цуглаан зохион байгуулна.
  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хуралдаж тэргүүнээ сонгоно.

Чухлыг Тоймлоё


Оюутнууд хүүгүй зээл авна

Гэхдээ зээлээрээ зөвхөн сургалтын төлбөрөө төлөх бөгөөд ажилд орж, орлоготой болсны дараа хүүгүй эргүүлэн төлөх боломжийг Монгол анх удаа оюутнууддаа олгож байна.

Оюутнууд арилжааны банкаас сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл авах боломжтой байдаг ч хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй зэрэг шалтгаанаар 40 мянга гаруй оюутан хамрагдаж чаддаггүй байна.

Тавигдах шаардлага нь голч дүн

Бакалаврийн ангийн оюутны дүн 2.8 дээш, магистрант, докторантын голч дүн 3.2 дээш байх хэрэгтэй. Зээлийг 5 сарын 1-с эхлэн арилжаанууд бус харин Боловсролын яам биечлэн олгоно.

Тойм

Сайхан мэдээ, сайхан ч зээл. Гэхдээ авсан зээлээ хэдий хугацааны дараа эргүүлэн төлөхийг, хэрэв төлөхгүй бол “ингэнэ тэгнэ” гэсэн зүйл тогтоогоогүй байна. Энэ нь ажилд хүсээд ч орж чаддагүй, эсвэл хүслээрээ ажилд ордоггүй залхуучууд эдийн засгийн том ачаа болоход хүргэх вий дээ. Жишээ нь, Америкд зээл авсан оюутнуудын тоо 44 сая, төлөөгүй зээл нь 1.48 их наяд ДОЛЛАР!


Монголын эдийн засагт үүр цайж байна

Ингэж сангийн сайд Ч. Хүрэлбаатар өнөөдөр ОУВС-ын хөтөлбөрийн тухай мэдээлэл хийхдээ хэллээ. Жилийн өмнөхтэй харьцуулахад гадаад валютын хэмжээ $1.8 саяаар нэмэгдсэн, улсын өрийн хэмжээ 10% буурсан ба ирэх онд эдийн засгийн өсөлт 6.3-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг инфляцитай уялдуулан нэмнэ гэлээ. Хөтөлбөр 2020 оныг хүртэл үргэлжилнэ.


АТГ-аас оффшорчдын хөрөнгөө татах хугацааг сунгаж дуусахгүй нь ээ

Тэд 2018 оны 1 сард оффшорчдын хөрөнгөө татах хугацааг нэг сараар сунгаж байсан. Тэгвэл өчигдөр АТГ энэ хугацааг ДАХИН нэг сараар сунгалаа гэж байна. Нэг мөсөн 2 сараар сунгачихгүй дээ. Тэдний тайлбар нь “нэгдсэн байдлаар мэдээллээ гаргах”-ын тулд ингэж дахин дахин сунгаад байгаа гэнээ.


Сар шинийн баяраар нэмэлтээр 211 автобус үйлчилнэ
Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн баярын өдрүүд 2-р сарын 15-19-нд нэмэлт 211 автобус СХД, БЗД-т үйлчилнэ. Үүний 142 нь СХД, 69 нь БЗД-т цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна. Ингээд хотын хэмжээнд нийт 671 автобус Улаанбаатарчууд биднийг золгох айлд зовлонгүй хүргэнэ.


Дэлхийн хөрөнгийн зах зээл Америкаас болж уналаа

Дау Жонес буюу Америкийн нөлөө бүхий 30 компаний хувьцааны индекс 4.6%-иар буурсан нь 2011 оны Европын өрийн хямралаас хойшхи хамгийн том уналт тохиож байна. Үүний нөлөөгөөр Япон, Их Британи, Австрали, Хятад зэрэг томоохон улсуудын хөрөнгийн индекс 5 хүртэлх хувиар унаад байна. Шалтгаан нь бүрэн тодорхойгүй ч Америкийн дундаж цалингийн өсөлт 2.9%-д хүрснээр инфляцийг хурдасгаж байна гэж судлаачид үзжээ.


5G ирээдүйг өөрчилнө

Nokia, Ericsson, Intel зэрэг томоохон компаниуд 2020 он гэхэд 5G-г хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Өндөр хурдтай уг технологи олон давуу талтай байх хэдий ч хамгийн сонирхолтой нь VR-тай холбогдсоноор мэс засалчид алсын удирдлагатай роботоор өөр оронд байгаа өвчтөнд мэс ажилбар хийж, мэдрэгчтэй бээлийндээ хүссэн чадвараа татаж аван өөртөө суулгаж болно.

Гэхдээ эдгээрийг хийхийн тулд хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг худалдаж авахаас эхлээд өндөр үнэтэй байх нь. Үүнээс гадна 5G хана, цонх нэвтэлж чадахгүй учир жижиг үүрэн цамхгуудыг айл бүрт суулгах хэрэгтэй.


Таны сонорт


  Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгийн сурагчдыг шинийн 4-нөөс эхлэн 2 сарын 26 өдөр хүртэл амраахаар болжээ.


Өдрийн Тойм Статистик


 


Өдрийн Тойм Сошиал