Бид тоймлоё, Та унш

2019.05.13 Даваа                                             19°C   2,642.23  Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё


Сайжруулсан түлшийг картаар олгоно

Түүхий нүүрсийг 5/1-с УБ-т оруулахыг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх шийдвэрийг ЗГ гаргасан. Үүнтэй холбоотойгоор түлш борлуулах картыг хийж эхэллээ.

Картын хэрэглээ хязгаартай

Шахмал түлшийг хүртээмжтэй байлгах үүднээс иргэд 2-6 тн түлш авах эрхтэй байна. Түлш 25, 600, 900 кг, 1 тн гэсэн савалгаатай байх ба 1 тн нь ₮150 мянгаар борлуулагдах юм. Одоогоор 60 гаруй мянган тн түлш нөөцлөөд байна.

Нүүрс хулгайгаар түлнэ гэж саналтгүй!

Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт 4 пост гарч, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналтыг хийж байна. Харин гэр хорооллын өрхүүд нүүрс түлж байгаа эсэхийг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хянах юм. Ийнхүү нүүрсийг хориглож шахмал түлш хэрэглэснээр ирэх өвөл утааг 50%-р бууруулна гэж ЗГ үзжээ.


Баяр наадам айсуй

Наадмыг энэ жил ₮2.9 тэрбумаар зохиох шийдвэрийг баяр наадмын комисс гаргалаа. Үүний ₮400 саяыг наадмын орлогоос гаргах ба нээлт, хаалт, хүндэтгэлийн концертыг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулахаар болжээ. Мөн 7/11-12-нд талбайд Чингис хаан хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолттой байна.


Ерөнхийлөгчийн халаасан дахь сүүлчийн томилгоо

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Улсын дээд шүүхээс санал болгосон Х.Батсүрэнг дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Х.Батсүрэн нь ажлын гараагаа Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсээс эхэлж, хууль шүүхийн байгууллагад 30 жил, шүүгчээр 15 жил ажиллажээ. Өмнөх ерөнхий шүүгч Ц.Зориг нь 3-р сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.


Хойд Солонгос Америкт дургүйцлээ илэрхийлэв үү?

Хойд Солонгос дахин богино зайны 2 пуужин туршлаа. Тэд 5/3-нд мөн богино зайн зэвсэг туршсан ба Өмнөдийн ерөнхийлөгч Мүн Жэ Ин “2 сард болсон Трамп-Кимийн уулзалтад Хойдын тал сэтгэл дундуур буйгаа үүгээр харуулж байна” гэжээ. Учир нь 2 улсын удирдагч уг уулзалтаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. Мөн НҮБ-ын хоригийг зөрчин нүүрс тээвэрлэсэн Хойдын усан онгоцыг Америк хураахаар боллоо. Гэхдээ энэ нь Хойдын пуужингийн туршилттай холбоогүй гэж Америк мэдэгджээ.


Сингапурт худал мэдээлэл тараавал 5-10 жил хорино

Тус улсын шинэ хуулийн дагуу нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараасан иргэн болон мэдээний сайтад $730 мянга хүртэл торгууль ногдуулж хорих ял оноох юм. Мөн ЗГ иргэдийн WhatsApp, Телеграм зэргийн чатыг хянах гэнэ. Гэхдээ апп хөгжүүлэгчид хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ЗГ-т өгөхийг эсэргүүцдэг тул иргэдийнхээ чатыг хэрхэн хянах нь тодорхойгүй байна. Зарим шүүмжлэгчид уг хууль иргэдийн үг хэлэх эрхэнд халдсан гэж үзсэн бол албаныхан зөвхөн худал мэдээллээс сэргийлэх зорилготой гэжээ.

Таны сонорт


Related image Өнөөдрөөс 1-р ангийн элсэлтийн бүртгэл явагдана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр