Сөүл хотын иргэд ерөнхийлөгч Трамп Хойд Солонгостой хийх уулзалтаа цуцлах болсныг эсэргүүцэн жагсаал хийлээ.

Уг жагсаалд их сургуулийн олон мянган оюутан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн идэвхтэнүүд нэгдсэн байна. Тэд Трампын зурагтай лоозонг цохиж, зургийг нь урах зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ.

Жагсаалын үеэр 29 настай оффисийн ажилтан Ким Южин “Хойд Солонгос бидний шаардлагыг хүлээн авч цөмийн туршилтын талбайгаа хүртэл нураасан. Харин Трамп л манай хоёр орны эв найрамдалд саад болж байна” гэсэн өөрийн байр сууриа илэрхийлэв.

38 настай Ким Дон Хо: “Хойд Солонгос олон улстай хөл нийлүүлэн алхах боломж гарч ирж байхад Трамп саад хийчихлээ. Үүнээс болж Солонгосын хойгд аюул нүүрлэж байна”

Энэхүү гэнэтийн шийдвэрийн талаар Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким И Гём хэлэхдээ “Бид ерөнхийлөгч Трампын шийдвэрийн цаад зорилгыг судалж байгаа” гэлээ.

Эх сурвалж. Reuters, Yonhap