Автомашин удаа дараа хулгайлсан хүүхдүүдийг илрүүлжээ.

12-15 насны дөрвөн хүү бүлэглэн нийслэлээс он хуучирсан гэх тодотголтой 40 гаруй тээврийн хэрэгсийг хулгайлдаг байжээ. Шалгалтын явцад, хулгайн автомашинаас дөрвийг нь  Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумдад орхисон болох нь тогтоогджээ.

Тэд цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Бусдын нөлөөнд автан уг гэмт хэргүүдийг үйлдчихсэн. Сурах хүсэлгүй, харин машин барих дуртай. Машиныг бол асуудалгүй барьж чадна" гэжээ.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: udriintoim.mn