Нийгмийн сүлжээ өсвөр насны охидыг сэтгэл гутралд хүргэдэг гэдгийг Их Британий эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд Их Британий 11 мянга гаруй 14 настай хүүхэд оролцсон байна. Ингэхэд өдөрт таваас дээш цагийг Фэйсбүүк, Снэпчат зэрэг нийгмийн сүлжээнд зарцуулдаг охидын 40 хувь, хөвгүүдийн 14.5 хувьд нь сэтгэл гутралын шинж тэмдэг илэрчээ.
Таван охин дутмын хоёр, таван хөвгүүний нэг нь өдөрт гурваас дээш цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөдөг гэнэ. Мөн нийгмийн сүлжээнд зарцуулж буй цагаас үл хамаарч охид хөвгүүдээс хоёр дахин их сэтгэлээр унадаг байна.

Энэ нь мөн охидын гадаад байдалдаа итгэлгүй байдгаас шалтгаалдаг гэнэ. Тухайлбал, охидын 60 хувь нь гадаад төрхөөсөө болж сэтгэлээр унадаг бөгөөд энэ нь хөвгүүдээс хоёр дахин их гэсэн үг юм. Мөн онлайн гадуурхалтад хөвгүүдээс хоёр дахин их өртдөг байна.

Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавьж зарцуулах цагийг нь хязгаарлах хэрэгтэйг судлаачид зөвлөжээ.
Эх сурвалж: New York post, CNN