Бид тоймлоё, Та унш

2018.05.16 Лхагва                                               20°C   2,400.49 Нас ахар болно

 Чухлыг тоймлоё


Ерөнхийлөгч суулт хийж буй ажилтнуудтай уулзлаа

Хэн, яагаад суулт хийв?

Эмч сувилагч, багш, урлаг соёл болон шинжлэх ухааны салбарынхан цалин нэмэхийг шаардаж, 3 дахь өдрөө суулт хийж байна.

Ерөнхийлөгч юу гэв?

Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх шаардлага бий. Мөн эдгээр салбарынхны цалин баталгаатай учир хүүгүй зээлд хамруулан орон сууцаар хангах, алслагдсан газар ажиллаж буй хүмүүсийн цалинг нэмэх бодлого баримтална гэв.

Төрийн ордны том өрөөнд 12 цагт уулзъя гэхэд,

Суултаа 13 цаг хүртэл хийх учир 13:30-д л уулзах боломжтой гэж ҮЭ-ийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгчид хариулснаар уулзалт товлогдсон. Эмнэлгийн ажилтны цалин 2014 оноос хойш огтхон ч нэмэгдээгүй учир тэд 8000-уулаа ЭМЯ-ны гадна 05/08-нд жагссан юм.


Орлогоо давсан зарлагатай Монголчууд

Манай улсад өрхийн сарын дундаж орлого 1 сая, зарлага нь 1,1 сая төгрөг байна гэж Статистикийн газар  мэдээллээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад орлого 15%, зарлага 12% нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн Монголын нийт өрхийн 47%-ийн орлого амьжиргаанд нь хүрэлцдэггүй байна.


Хоёр хөлөө тайруулсан уулчин Эверестийн оргилд гарчээ

Хятадын 69 настай иргэн Ся Бю хиймэл хөлтэй ба дэлхийн хамгийн өндөр Эверестийн оргилд гарч 40 жилийн мөрөөдлөө биелүүлжээ. Тав дахь удаагийн оролдлогоороо Эверестэд гарсан түүний амжилт нь Непалын ЗГ-аас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ууланд авирахыг хориглосон хуулийг хүчингүй болгоход хүргэжээ.


Хойд Солонгос цөмийн туршилтын талбайгаа буулгаж эхэллээ

Ингэж Америкийн судлаачид хэлсэн юм. Тэд хиймэл дагуулаас авсан зургийг олонд дэлгэсэн ба зурагт талбайн ойролцоох хэд хэдэн барилгыг нураасан нь харагдсан байна. Хойд Солонгос туршилтын талбайгаа хаах болсноо мэдэгдэн энэ сарын 23-25-нд ОУ-ын хэвлэлийг хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Таны Сонорт


 Хотод 5 сарын 16-аас 8 сарын 18 хүртэл хуваарийн дагуу халуун ус тасарна.

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр