Бид тоймлоё, Та унш

2018.10.10 Лхагва                                                  10°C   2,565.99  Нас ахар болно


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
  • ЗГ хуралдана

Чухлыг тоймлоё


Баян ядуугийн ялгаа багассан гэв

Дэлхийн 157 орны ЗГ-уудыг баян, ядуугийн зөрүүг арилгахад хийсэн ажлаар нь харьцуулахад манайх 58-д оржээ. Уг судалгааг гаргахдаа нийгмийн халамж, татварын бодлого, цалингийн дээд хэмжээ зэргээр жагсаасан гэлээ.

Дани 1-т, Нигер баян ходоодод

Оновчтой татварын бодлоготой, эмэгтэйчүүд нь аюулгүй орчинд ажилладаг Дани тэргүүн байрт шалгарсан бол хүүхдэд ээлгүй Нигер 2 дахь жилдээ сүүл мушгижээ.

Гэвч дотооддоо асуудал олон байна

Хэдийгээр ОУ-д дажгүй үнэлэгдсэн ч хүн амын дунд ядуурал их байгаагаас үүдэн хоол тэжээлийн дутал их байна гэж ЭМЯ мэдээллээ. Тухайлбал, жил бүр 2466 хүүхэд хүнд хэлбэрийн, 5.549 хүүхэд дунд зэргийн хоол тэжээлийн дуталд ордог байна.


Бензиний үнийг нэмэхээс өөр аргагүй гэв

Нефтийн үнэ дэлхийд $80 хүрч, $-ын ханш өссөн нь Оросоос манайд нийлүүлдэг шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн гэнэ. Тухайлбал АИ-92 бензиний үнийн 70%-г Оросын хилийн үнэ, 13%-г татвар, 13%-г компанийн үйл ажиллагаа, 1%-г тээврийн зардал бүрдүүлдэг. Үүнээс үүдэн иргэдэд хүрч буй АИ-92 ₮1900 гаран болж байгаа гэж АМГТГ мэдэгдлээ.


Сирийн босогчид энхийн бүс байгуулах гэрээнд нэгдлээ

Босогчдын бүлэглэлүүд Иблиб муж дахь танк, их буу, пуужин зэргээ хурааж эхэллээ. Учир нь,  Орос болон Туркийн ерөнхийлөгч 10/15-наас тус мужид зэвсэггүй бүс байгуулах гэрээ хийсэн юм. Уг гэрээнд тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг бүх террорист байгууллага нэгдэх ёстой гэж заасан ч одоогоор 2 бүлэглэл нэгдэхээс татгалзжээ.


Сураггүй болсон сэтгүүлчийг ЗГ нь устгасан уу?

Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги 10/2-нд Турк дахь Саудын Арабын консулын газарт ороод сураггүй болжээ. Вашингтон пост сонинд ажилладаг тэрээр Саудын Арабын ЗГ-ын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан юм. Турк түүнийг консулын газар алагдсан гэж үзэж байгаа бол Саудын Араб түүнийг консулын байрнаас гарсан гэжээ.  

Таны сонорт


Image result for write icon Үнэт цаасны компаниуд 11 сарыг дуустал амралтын өдөр 1072 хувьцааны данс нээнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр