Шадар сайд Ө.Энхтүвшин хүүгээ тусгай үүргийн онгоцоор ирсэн талаарх асуултад  хариулт өгөв.  Тэрээр "Америкт сурдаг хүү маань Берлин-Москва чиглэлээр ирсэн 230 орчим зорчигчтой, 20 гаруй зорчигч дутуу нислэгээр өөрөө тасалбараа бичүүлээд ирсэн байсан. Хэн ч байсан өөрийн хүүхдээ "Цаашаа бай, чи даргын хүүхэд учир болохгүй" гэж хэлэхгүй байх гэж бодож байна. Би л лав тэгж хэлж чадахгүй. Төлбөрөө төлсөн, хууль зөрчөөгүй, ямар нэгэн арын хаалгаар суугаагүй, оочер дайраагүй юм" гэлээ.  Мөн тэрээр "Дэлхийн томоохон улсуудад байдал улам хүнд болж байна. Бусад улсад л тархалт үгүй болж байж л манай улсад эрсдэл үүсэх магадлал буурна. Тиймээс тайвширах болоогүй. Гадаадад байгаа манай иргэдийн байдал маш хүнд болж байна. Байрнаасаа хөөгдсөн, ажилгүй, орлогогүй болсон. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл их байгааг хэлж байна. Хүүхдээ салхилуулж, дэлгүүр ч гарч чадахгүй байна” гэлээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn, М.Өнөр