Коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд Эко Жэт аппаратаар нэг автобусыг 40 секундэд бүрэн ариутгаж, халдваргүйжүүлж байна. 

Нийтийн тээврээр энгийн үед өдөрт 600 мянган зорчигч давтагдсан тоогоор үйлчлүүлдэг байсан бол хөл хорио тогтоосон энэ үед 358 мянган зорчигч үйлчлүүлж байгаа юм. Иймд ариутгал, халдваргүйтгэл хийгээгүй автобус компанид хариуцлага тооцох гэнэ. 

Коронавирусээс сэргийлэх зөвлөмж: 

  • Коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх,
  • Агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх,
  • Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх,
  • Гараа савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх,
  • Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх,
  • Амны хаалтыг тогтмол зүүж, нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэх,
  • Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос доошгүй удаа хийж, хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх,
  • Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх,
  • Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах,
  • Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх,
  • Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх,
  • Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлэх шаардлагатай.