Бид тоймлоё, Та унш

2019.08.28 Лхагва                                              21°C  2,672.03  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


100 айлын зам нээгдлээ 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор замын түгжрэл нэмэгдсэн тул 10/1-нд ашиглалтад орох байсан 100 айлын замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Замыг УБ зам, засвар арчлалтын газар нийт ₮3.4 тэрбумаар хийж гүйцэтгэсэн ба 10 жилийн баталгаа өгсөн юм. 

Үлдсэн ажлыг 9 сард багтаана 

Одоогоор дугуйн болон явган хүний зам, ногоон байгууламж зэрэг ажлууд хийгдээгүй байна. Иймд үлдсэн ажлыг 9 сард багтаан дуусгахаар төлөвлөсөн ба 100 айлын зам 7 см зузаан, 12 м өргөн, 4 эгнээтэй болсон юм. 

Цахилгаан машинаа цэнэглээрэй

100 айл орчимд зогсоол багатайгаас болж 1-р эгнээнд машинаа байрлуулснаас үүдэн зохиомол түгжрэл ихээр үүсдэг юм. Тиймээс зам дагуу 5 байршилд 200 гаруй машины зогсоол хийж байгаа ба эдгээр зогсоолууд цахилгаан машин цэнэглэгчтэй байна.


Шинэ ургацын ногоог худалдаалж эхэллээ

Эрт болон дундын ургацын ногоог зах зээлийн үнээс ₮200-500 хямдаар худалдаалж эхэллээ. Тодруулбал, Скай худалдааны төвийн гадна, Барилгачдын талбай, Цамбагаравын задгай талбайд худалдаалж байна. Шинэ ургацын төмс ₮700, байцаа ₮850, манжин ₮2000-2500, сонгино ₮1700-2000, сармис ₮15-18 мянгын үнэтэй байгаа юм.


Жүдочид ДАШТ-ээс 1 медаль хүртээд байна

Токиод болж буй жүдогийн ДАШТ-ий 3 дахь өдрийн байдлаар МУГТ М.Уранцэцэг хүрэл, Ё.Басхүү 5-р байрт шалгарсан амжилт үзүүлээд байна. Харин өчигдөр зодоглосон Л.Энх-Отгон, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар медаль хүртээгүй юм. Өнөөдөр эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, эрчүүдээс О.Ууганбаатар нар барилдах бол тэмцээний сүүлийн өдөр МУГТ Н.Түвшинбаяр зодоглоно. ДАШТ 9/1-нд өндөрлөх ба манай улсаас 15 тамирчин хүч үзэж байна.


Apple компаний нууц төсөл зогссон уу?  

Apple, Интелтэй хамтран iPhone-ыг радио долгионоор холбож сүлжээгүй үед мессеж бичих төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гэвч тус төслийн удирдагч 4 сард ажлаасаа гарснаас болж төсөл цуцлагдсан байх магадлалтай гэж ажиглагчид үзжээ. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл iphone хооронд сүлжээ шаардахгүй мессеж илгээх ба Apple компани уг төсөлтэй холбоотой хэд хэдэн зохиогчийн эрхийн хүсэлт гаргаад байна.


Кэрри Лам жагсагчидтай уулзлаа

Хонг Конгийн удирдагч Кэрри Лам жагсагчдын төлөөлөл 20 хүнтэй хаалттай уулзлаа. Тэрээр жагсагчдын тавьсан 5 шаардлагыг хүлээж авсан ба эхний ээлжид ялтан шилжүүлэх хуулийг бүрэн зогсоож судалгаа хийнэ гэжээ. Ардчилал, эрх чөлөөг шаардсан Хонг Конгийн иргэд 2 дахь сардаа жагсаж байгаа ба нийт 5 хүн нас барж, 700 гаруй хүн баривчлагдаад байна.

Таны сонорт


Image result for notebook icon Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа болж буй 41 байршил. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр