Бид тоймлоё, Та унш

2019.11.05 Мягмар                                              7°C 2,702.31 Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 


Цэцийн даргыг дахин шалгана 

Кореан эйр-н онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх Цэцийн дарга Д.Одбаярт зохих шийтгэлийг нь оноохыг хохирогчдын зүгээс хүссэн байна. Улмаар түүнийг Индонезоос эргэж ирэхэд нь Солонгосын тал дахин мөрдлөг явуулахаар төлөвлөжээ.

Мөрдлөгөөс зугтвал… 
Хэрэв Д.Одбаяр Солонгосоор дамжин нисэхгүй бол хэргийг нь прокурорт шилжүүлнэ гэсэн юм. Тэрээр Индонезод болж буй Азийн үндсэн хуулийн цэцийн холбооны хуралд оролцож байгаа ба хурал 11/8-нд дуусна. Бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих эсвэл 15 сая воны торгууль төлөх юм.

Цэц юу гэв? 
Арын эгнээнд нь сууж явсан Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон гэжээ. Д.Одбаярыг 11/1-нд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулсан ч дипломат эрхийнхээ дагуу суллагдсанаар Индонез руу ниссэн юм.


Алтан шар зам нь өлзийтэй байг 

Явган хүний 5 гүүр, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 7 байршилд машины зогсоолтой Налайхын зам нээгдлээ. Гэхдээ дугуйн болон явган хүний зам, тэмдэг тэмдэглэгээг 2020 онд дуусгах учир дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын ажил бүрэн дууссанаар Яармагаас Налайх хүртэл 100 км дугуйгаар зорчих боломжтой болно. 


Үнэгүй түлш

Орлого багатай, халамж авдаг өрхөд шахмал түлш үнэгүй өгөхөөр боллоо. Гэхдээ 1 өрхөд хэдий хэмжээний түлш өгөх нь тодорхойгүй байгаа ба 11/10-с өмнө айлуудад тараах юм. Мөн угаарын хий мэдрэгчийг 11 сард багтаан айлуудад суурилуулна. 


Хонг Конгийн жагсаал хүчирхийлэл болов

Хонг Конгийн жагсаалын дараа хутгатай хүмүүс халдлага үйлдэж ЗГ-ыг эсэргүүцэгч улстөрчийн чихийг шүдээрээ тасалжээ. Түүнээс гадна 3 хүн гэмтсэн ба 2 хүний биеийн байдал хүнд байна. Жагсаалыг удирдагчдын хэлснээр 11 сард болох парламентын сонгуульд нэр дэвшигчдийг чиглэсэн халдлага гарах болжээ.


Ажлын 4 өдөр амжилттай хэрэгжив

Майкрософт компаний Япон дахь салбар ажлын 4 өдөртэй болох туршилт хийжээ. Ингэхэд ажлын бүтээмж 40%-р нэмэгдэж, цахилгааны хэрэглээ 23%-р буурч, 58.7%-р бага цаас хэвлэсэн байна. Мөн ажилтнуудын 92.1%-д таалагдаж, гэр бүлийн харилцаа нь сайжирсан гэнэ.

Таны сонорт


Өнөөдөр төв болон зүүн аймгийн хойд хэсгээр цас орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр