Бид тоймлоё, Та унш

2019.06.06 Пүрэв                          Related image 17°C   2,650.87  Эд мал баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё


Бензиний үнэ буурна

Энэ сарын 15-аас эхлэн бензиний үнэ ₮50-р буурна гэж Шатахууны үнийн зөвлөлөөс мэдэгдлээ. Учир нь 6-р сард шатахууны хилийн үнэ тн тутамд $25-р буурсан ба 7-р сараас шатахууны үнийг дахин бууруулна гэв.

Бензинийг дуурайж түлш өсөв

Газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор зөвхөн А-80, АИ-91 үнэ нэмэгдэх ёстой байсан ч ААН-үүд түлшний үнийг ₮40-р нэмсэн юм. Иймд ойрын хугацаанд үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцална гэлээ.

Тойм

Сүүлийн 4, 5-р сард шатахууны үнэ нэмэгдэж АИ-92 ₮1860-д хүрээд байна. Зарим иргэд ₮97-161 нэмэгдсэн бензиний үнийг ₮50-р бууруулах нь хангалтгүй гэж байгаа бол албаныхан 7-р сараас шат дараатай бууруулна гэсэн юм.


Түрээсийн орон сууцыг Засаг дарга нар хариуцна

Хөгжлийн банкны ₮45 тэрбумын зээлээр Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан орон сууцыг түрээсийн орон сууц болголоо. Мөн үүнийг иргэдэд олгох эрхийг орон нутгийн захиргаанд шилжүүллээ. Ингэснээр Буянт-Ухаа 2-г иргэдэд олгох асуудлыг ТОСК бус Хотын захиргаа шийдвэрлэхээр болж байна. Гэхдээ түрээсийн орон сууцыг хэзээнээс олгох нь тодорхойгүй байгаа ба хамгийн эхэнд орон гэргүй ахмадуудыг хамруулах юм.


Стандартад нийцдэггүй РС тоглоомын газрууд

НМХГ-аас РС-нд шалгалт хийхэд гэрэлтүүлэг, агааржуулалт муу, ариутгал, халдваргүйжүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил илэрчээ. Журамд зааснаар РС нь дараагийн үйлчлүүлэгч суухаас өмнө компьютерын гар, хулгана, чихэвч зэргийг ариутгах ёстой юм. Мөн 9-16 насныхан зун 20:00 цаг, өвөл 16:00 цаг хүртэл РС-р үйлчлүүлж болно. Гэвч дийлэнх РС-үүд 24 цаг ажиллаж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө.


Өмнөд Солонгос Хойдод хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Тэд НҮБ-аар дамжуулан Хойд Солонгост $8 саяын хүмүүнлэгийн тусламж үзүүлж, нярай болон жирэмсэн эхийг тэжээлтэй хүнс, эм тариагаар хангах гэнэ. Мөн намрын ургац хураалт хүртэл цагаан будааны тусламж үзүүлэхээр болжээ. Энэ жил Хойд Солонгост ган, үерийн улмаас ургац хураалт муу байснаас болж хүн амын 40% нь хоол хүнсний дутагдалд оржээ.


Америк иргэдээ Куб руу аялахыг хориглолоо

Тус улсын ЗГ иргэдээ аяллын компаниар дамжуулан усан онгоцоор Куб руу зорчихыг хориглолоо. Мөн хувийн усан онгоц, нисэх компанид Куб руу явах зөвшөөрөл өгөхгүй гэнэ. Харин судлаач, сэтгүүлч, мэргэжлийн уулзалт хийх иргэдийг нисэх онгоцоор Куб руу зорчихыг зөвшөөрөх юм. Энэхүү хориг нь Кубын ЗГ Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжсэнтэй холбоотой байна. Америк нь Кубын аялал жуулчлалын 2 дахь том түнш ба жуулчдын 55% нь усан онгоцоор аялжээ.

Таны сонорт


Related image Төв болон зүүн аймгийн зарим газраар өнөөдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал   


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр