НЗДТГ-аас иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран энэ сарын 21-нд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. 

Өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил салбарт 09:00-17:00 цагт зохиогдсон ба 12 өмгөөлөгч нийт 100 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. 

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөний үеэр иргэд ихэвчлэн газрын харилцаа, өв залгамжлал, ажлаас үндэслэлгүй халагдсан болон хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг асуудлаар тусламж авчээ.