ОХУ-ын Красноярскийн хязгаарын Железногорск хотын дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч охин Дарья Суднишникова олон нийтийн сүлжээнд таван сартай жирэмсэн томорсон гэдсээ харууллаа.

Энэ охин хэдэн сарын өмнө Андрей Малаховын хөтөлдөг алдартай шоу нэвтрүүлэгт оролцож, хүүхдийнхээ эцгийг 10 настай найз залуу Ванягаа гэж мэдэгдсэн юм.

Гэлээ ч эмч нар Ваняг бэлгийн бойжилт нь ханаагүй, тестостеронтой ч болоогүй хүүхдээрээ байгааг нотолжээ. Ингээд жинхэнэ эцгийг хайж эхэлсэн байна. Удалгүй жинхэнэ эцэг ч тогтоогджээ.

Дарьягийн нэг сургуулийн сурагч 15 настай Степа хүүхдийн эцэг гэдэг нь тогтоогдсон байна. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол “Чи ганц Ванятай найзалдаггүй олон хөвгүүнтэй найзалдаг биз дээ. Хэрвээ надтай ***-гүй бол энэ бүхнийг чинь бусдад ярина шүү” гэж сүрдүүлснээр бэлгийн харьцаанд орсон гэж охин ярьсан байна.

Дарья жирэмсэн болсон ч эцэг эх нь аборт хийлгэе гэлгүй охины хүслийг дагажээ.  Эх нь архаг хууч өвчтэй, харин аав нь их ажилтай тул гэртээ байх нь цөөн гэнэ. Дарья жирэмсний тестийг найз Ванягийнхаа хамт эмийн сангаас авч үзээд хоёр зураас гарахад уйлаагүй харин ч баярласан гэж ярьсан байна.

Одоо 13 настай охин олон нийтийн сүлжээнд томорч буй гэдсээ харуулсан зураг нийтэлж, аль болох олон найз, дагагчтай болохыг хичээж явна. Мөн хүүхдийнхээ жинхэнэ эцэгт гомдож уурлалгүй “Хүүхдийн минь хүйсийг мэдье гэвэл түүн рүү хандаарай. Сайн уу гээд бичихэд л хариулна. Эхо зураг түүнд байгаа” хэмээн өгүүлж байна.

Мэдээж, олон нийт орчин цагийн хүүхдүүдийн энэхүү байдлыг харж, шүүмжилсээр байгаа ч Дарья охин өнгөц төрхөндөө бол бүгдийг үл тоож буй мэт дүр үзүүлсээр байгаа ажээ.

Р.Гэгээ