“Аваар”-ын зардлаас гэр хорооллын 7 багт нийтдээ 13.1 км сайжруулсан зам хийх ажил дуусаж холбогдох байгууллагууд хүлээж авлаа. Уг ажилд нийтдээ 180 орчим сая төгрөг зарцуулсан юм. Энэ нь зөвхөн шороон зам биш бөгөөд хайрга тэргүүтэй түүхий эд ашиглажээ. Эхний ээлжинд Даваат, Шанд, Их залуу, Яргуйт, Уртын гол, Рашаант, Эрдэнэ багт сайжруулсан зам хийж байгаа бөгөөд бусад багт  хийх ажлын хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгажээ.  Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаад байна.

Дулааны улиралд Орхон  аймгийн Баян-Өндөр сумын Шанд, Яргуйт, Ихзалуу, Уртынгол, Говил багийн нутаг дэвсгэрт шар усны болон хур борооны их ихээр тогтож гудамж, зам талбай усанд автах асуудал жил бүр гардаг. Дээрх багуудад нийтдээ 6700 гаруй өрх оршин суудгаас 450 орчим нь үер усанд өртдөг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагуудаас гаргаад байна.

Эх сурвалж: http://zasag.mn/m/orkhon