Нетфликс медиа компаний 13 шалтгаан цуврал гарсанаас хойш өсвөр насны хөвгүүдийн амиа хорлолт нэмэгдсэн гэж Америкийн өвчний удирдлагын төв мэдээллээ.

Тус цуврал 2017 онд гарч эхэлснээс хойш амиа хорлолт 10-17 насныхан 100 мянган хүүхэд дутамд 0.57 хувьтай болсон нь таван жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт юм. Ялангуяа хөвгүүдийн амиа хорлолт 28.9 хувиар өссөн бол охидуудынх харьцангуй тогтвортой байжээ.

Нетфликсийн зүгээс уг асуудалд онцгой анхаарч ажилласан гэж мэдэгдсэн байна.

Зохиолч Жэй Эшерийн 2007 онд бичсэн ижил нэртэй номноос сэдэвлэсэн тус цуврал нь Ханна Бэкер гэх өсвөр насны охин 13 нууцлаг дуу бичлэг үлдээгээд амиа хорлож байгаагаар эхэлдэг. Эдгээр бичлэгт Бэкер өөрийг нь амиа хорлоход хүргэсэн хүмүүсийн талаар ярьсан байдаг юм.

Амиа хорлолт нь Америкийн 10-24 насныханы нас баралтын гуравдагч гол шалтгаан бөгөөд жилд 4600 өсвөр насныхан амиа хорлодог байна. Ингэхдээ хөвгүүд амиа алдах нь илүү байдаг бол охидууд хэд хэдэн удаа оролдлого хийдэг гэнэ.

Эх сурвалж: CNN, Buzzfeed