ОБЕГ-ын мэдээлснээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна. 

Эдгээрээс Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд цас хамгийн их буюу 20-30 см зузаан байгаа юм. 

Харин Увс, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим сумдаар 10-19 см зузаан цастай байна. 

Үүнээс гадна Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь зэрэг 17 аймгийн 97 суманд зудын эрсдэл нэн их байгаа юм. Тодруулбал, ЦУОШГ-аас хийсэн зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай, 13 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байна.