ХӨСҮТ-өөс 17:00 цагийн шуурхай мэдээллийг өглөө. Энэ цагийн байдлаар Монгол дахь "Ковид 19" вирусийн халдвар Сэлэнгэд 23, Улаанбаатарт 15, Дархан-Уулд 8, Говьсүмбэрт 1 тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж нийд тохиолдол 473 болж байна.

Тандалт шинжилгээний явцад батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болсон хүмүүс шинжилгээнд хамрагдах байдал удаашралтай байгааг албаныхан дуулгалаа. Ялангуяа Эмоци продакшний тоглолтыг үзсэн иргэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа аж. Тиймээс 11 дүгээр сарын 8-нд тус хамтлагийн тоглолт үзсэн хүмүүс шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.

Анхааруулахад иргэд амны хаалтаа тогтмол зүүж гэртээ байхдаа халдвар хамгааллыг өндөр түвшинд сахих шаардлагатай байна.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ