Ховд аймгийн Булган сумын төвөөс баруун  зүгт 96 км-т орших Харгант гэх газарт байрлах иргэн С-ийн хаваржаанаас 1930 аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олдсон байна.

Уг дуудлагыг энэ сарын 14-ний 11:42 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн хоёр алба хаагч, цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт очиж аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сануулбал, өнгөрсөн оны тавдугаар сард зогсоолд байсан Лексус RХ-400 загварын суудлын автомашины бүхээгээс Ф-1 загварын хориглолтын гар гранат олдож байжээ. Тус гранатыг Зэвсэгт хүчний 084-р ангийн тусгай чиг үүргийн, тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгсөн байна.

Мөн 2017 оны 10 сард байлдааны хориглолтын зориулалт бүхий  хоёр ширхэг гранат Багануур дүүргийн наймдугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дороос олдсон байна.