Энэхүү жагсаалтад 1990 оноос хойш хамгийн удаан буюу 30-аас дээш жил төр барьсан энгийн ард гаралтай дэлхийн удирдагчдыг нэрлэжээ.

Жагсаалтын нэгт Куба улсыг 1959-2011 он хүртэл буюу 52 жил захирсан Фидель Кастро бичигдсэн байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, эрх баригч намын даргын албанд тус тус ажиллаж байгаад 2011 онд биеийн байдал муудсны улмаас албан тушаалаасаа огцорчээ.

Харин Хойд Солонгосын их удирдагч Ким Ил Сун жагсаалтын хоёрт бичигдсэн байна. Тэрээр 1945 онд Японы эсрэг дайтаж явсан бөгөөд 1948 онд Хойд Солонгос улсыг байгуулан 48 жил захирчээ. Улмаар 1994 онд зүрхний шигдээсээр нас барснаар түүний хүү Ким Чен Ир бүх эрх мэдлийг нь өвлөн авсан юм.

Жагсаалтын гуравдугаарт бичигдсэн Чан Кайши 1926 онд Үндэсний хувьсгалт армийн командлагчаар томилогдсноор түүний ноёрхол эхэлжээ. Улмаар тэр 1927 онд БНХУ буюу одоогийн Тайванийг байгуулж эрх баригч намын дарга, анхны Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллах болжээ. Чан Кайши нь Монгол улсын тусгаар тогтнолыг ихэд эсэргүүцдэг байсан ба Америк, Орос, Их Британийн шахалтаар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр 1975 онд нас барах хүртлээ 47 жил төр барьжээ.

БНМАУ-ын баатар Ю.Цэдэнбал энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Тэрээр 1940 онд МАХН-ын Их хурлаар намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож 1984 он хүртэл 44 жил тасралтгүй ажилласан юм.

Улмаар 1984 оны 8 дугаар сард ЗХУ-ын Коммунист намын төв хорооноос тусгай комисс ирж МАХН-ын Төв Хорооны бүгд хурлыг хуралдуулан Ю.Цэдэнбалыг “Насны доройтол” гэх шалтгаанаар тэтгэвэрт нь гаргаж МАХН-ын даргаар Ж.Батмөнхийг сонгожээ.

Тэрээр1991 оны 4 дүгээр сарын 20-нд нас барах хүртлээ Москвад гэрийн хорионд байсан юм. Түүний шарилыг ес хоногийн дараа эх оронд нь авчирч Алтан өлгийд оршуулжээ.

Ингээд жагсаалтыг сонирхуулъя.

Эх сурвалж: Statista, Mongoltoli