Бид тоймлоё, Та унш

 

2018.03.15 Пүрэв                                   -2°C   2,396.22  Хэрүүл тэмцэл ирнэ.


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн илтгэлийн өдөр
  • МҮЭХ-оос хэвлэлийн хурал хийнэ.
  • Дэлхийн банк бүс нутгийн боловсролын тайлан танилцуулна.
  • Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэлэлцүүлэг хийнэ.

Чухлыг тоймлоё


Ши Жинпинг оюутнууд эсэргүүцэж байна

Энэ сарын 11-ний өдөр Ши насаараа Хятадыг удирдахаар болсон. Үүнийг гадаадад сурдаг Хятад оюутнууд эсэргүүцэн “МИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ” гэх хөдөлгөөн өрнүүлээд байна.

Яагаад гадаадад байгаа оюутнууд гэж?

Хятадад удирдагчаа эсэргүүцсэн хөдөлгөөн хийх нь байтугай сошиалд түүнийг эсэргүүцсэн утгатай үг хэлэх ч хориотой. Эсэргүүцэгчдийн нэг “Нутагтаа өөрсдийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй нь үнэхээр харамсалтай. Тиймээс барууны орнуудад эсэргүүцэл явуулж байгаа” гэжээ.

Хориотой үгс нь..

Хуулийг өөрчил, санал нийлэхгүй байна, чадваргүй удирдагч гэх зэрэг Ши-гийн эсрэг хэрэглэж болох олон мянган үгсийг хуулиараа хориглосон. Тэр ч байтугай ‘Winnie the Pooh’-г ч хориглосон гэнэ лээ. Учир нь, Ши-г хөөрхий баавгайтай адилхан гэж ард иргэд нь шоглоод байсан юм.

Цаашид,

Маогийн дарангуйлал эргэн ирж болзошгүй гэх айдастай оюутнууд #NotMyPresident #IDISAGREE зэрэг хаштагийг твиттерт ашиглаж, Ши-г эсэргүүцсэн зарлалыг гудамж, мэдээллийн самбаруудаар тараасаар байна.


Оффшороос мөнгө татахад Америк тусална

Ерөнхийлөгчийн захидлын хариуг З.Энхболд авчирлаа. Хэрэв Монгол оффшорчид хууль бус мөнгөөр Америкт хаус авсан гэдэг нь шүүхээр батлагдвал Америкчууд түүнийг нь дуудлага худалдаагаар зарж, мөнгийг нь Монгол руу буцаан оруулна гэжээ. Харин оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг судалж үзнэ гэсэн байна.


Багш нарын цалинг нэмэхгүй бол дахин ажил хаяна

Тэд цалингаа 50%-иар нэмүүлэх амлалт ЗГ-с авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг нэмэгдээгүй байна. Он гараад шатлалтайгаар нэмнэ гэх амлалт хэрэгжихгүй байгаад бухимдан багш нар дахин ажил хаяж, тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ. Өнгөрсөн 9 сард улс даяар багш нар 3-7 хоног ажил хаясан юм.


Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө

Өчигдөр Английн физикч Стивен Хокинг гэртээ амьсгал хураасан байна. Хокинг дэлхий ертөнцийн нууцыг судалж, олон арван бүтээл гаргаснаас ‘Цаг хугацааны товч түүх’ ном нь Геннис-т бичигдэж байжээ. Тэрээр 21 насандаа төв мэдрэлийн системийн эмгэг оноштойгоор 2 жилийн настай байсан ч ийнхүү 76 насаллаа. Түүний амьдралаар Theory of everything киног хийсэн юм.


Трампын худалдааны дайн Хятад руу чиглэлээ

Ган, хөнгөн цагаанд оногдуулах татвараа Трамп өнгөрсөн долоо хоногт нэмсэн. Харин энэ удаад Хятад улсын импорт тэр дундаа технологи, харилцаа холбооны салбарт $60 тэрбумын татвар оногдуулахаар зэхэж байна. Хэрэв энэ татвар хэрэгжиж эхэлбэл Хятадын талаас хатуухан хариу барих нь тодорхой.


Таны сонорт


ЭЕШ-ын бүртгэл 4 сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Паралимпт манай тамирчин Б.Ганболд 20 км-т 16-д, 10 км-т 14-р байранд тус тус оржээ.


Өдрийн тойм Статистик


Манай улс хүн амын тоогоороо дэлхийд 137-д жагсдаг.


Өдрийн тойм Сошиал