Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд тарваганы бөөр, хүн махыг түүхийгээр нь залгисан гэр бүлийн хоёр хүн нас барсан юм. Тэгвэл нас барсан иргэд тарваган тахлаар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдлоо. Нас барсан иргэд тарваганы эд эрхтэн түүхийгээр залгиснаа нас барах хүртлээ нуусан нь байдлыг хүндрүүлж амь насаа алдахад хүргэсэн байна.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч сувилагч нар хамгаалах хувцасгүй орсноор нэгдүгээр хавьтагч болжээ. Тарваган тахлын нэгдүгээр хавьтал болсон 158 хүн байгаа ба тэднийг урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулаад байна.

Одоогоор тарваган тахлын голомтыг цомхтгож, эмнэлгийн орчныг ариутгаж, халдваргүйжүүлэх, оршуулгын асуудлыг зохион байгуулах зэргээр нэмж хүн өвчлүүлэхгүй байх арга хэмжээг аймгийн Онцгой комисс хэрэгжүүлж байна.

Иймд иргэд амьтны эд эрхтнийг түүхийгээр нь залгихгүй байж, хуулиа биелүүлэн тарвага агнахгүй байхыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс онцгойлон анхаарууллаа.

Тус хэрэгтэй холбоотойгоор Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоод байна.