Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Цэвэр агаар Цээж дүүрэн амьсгал уриатай Байгаль орчны булан байгуулах аяныг зарлалаа. Аяныг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах ЕБС-ын дунд зохион байгуулж байна.

Энэхүү аян нь 12 сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг булан байгуулсан сургуулийг 500 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгөөр урамшуулах юм. Иймд ЕБС-ын ажилтан, сурагч, сургуулийн эко клубийн гишүүдийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонирхуулбал, одоогийн байдлаар ойн түймэрт нэрвэгдэж дахин сэргэн ургах чадваргүй болсон ой 1190.4 мян.га, ойн хөнөөлт шавжид идэгдэж хатаж хуурайшсан ой 95.6 мян.га, мод бэлтгэсэн талбайн хэмжээ 249.1 мян га байгаа юм. Мөн байгалийн гамшиг гэнэтийн салхи шуурганд нэрвэгдсэн ойн талбай 0,9 мян.га талбайг эзэлж байгаа нь ойн сангийн доройтлын голлох шалтгаан болж байгаа гэнэ.