НҮБ-ын хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийг 2017 оноос хойш Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөр 2022 он хүртэл хэрэгжих бөгөөд хүүхэд бүрд олгох, чанартай сургалтын орчинг бий болгох, эмзэг бүлгийн хүүхдийн эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилготой.

Тэгвэл энэ хүрээнд БЗД-ийн засаг дарга Т.Баясах болон НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар 2019-2020 хэрэгжих үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Ингэснээр тус дүүргийн 9, 17-р хорооны 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг дуусгаж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын орчинг сайжруулахаар боллоо. Мөн энэ онд хоёр цэцэрлэг ашиглалтад орох гэнэ.  

Сонирхуулбал, нийслэлийн 10 хүүхэд тутмын нэг нь БЗД-т амьдардаг бөгөөд дүүргийн хэмжээнд нийт хүүхдийн 73 хувь нь цэцэрлэгт, 99.8 хувь нь ЕБС-д хамрагдсан байна.