Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Ц.Содномдорж нарын 262 бөх Бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ.

Бөхчүүд үндэсний бөхийн холбоо допингийн асуудалд анхаарал хандуулахгүй өөхшүүлж байгааг эсэргүүцэж Их Эеийг ирэх сарын 10-ны дотор хуралдахыг шаардсан юм.

Ийнхүү Бөхийн холбооноос шаардлагын дагуу хоёрдугаар сарын нэгэнд Цэцдийн зөвлөлийн хурлыг зарлаж, Их Эеийг хуралдуулах асуудлыг хэлэлцэхээр боллоо. 

Шаардлага хүргүүлсэн бөхчүүдийн зүгээс допингийн асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол Цагаан сарын барилдаанд барилдахгүй гэсэн юм.

Манай улс 2005 онд допингийн эсрэг олон улсын гэрээнд нэгдэн орсон ч допингийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байна зарим бөхчүүд үзжээ. 

Сүүлийн жилүүдэд бөхчүүд допингийн асуудалд орооцолдох нь ихсэж байгаа ба хамгийн сүүлд буюу 2019 оны наадмын дараа улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн гэж Монголын үндэсний бөхийн холбоо мэдэгдсэн юм. Гэвч улсын аварга Э.Оюунболд допингийн хариуг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан байна. 

Г.Бадамханд