Бид тоймлоё, Та унш

2018.02.01 Пүрэв                                                -18°C       2,418.19        Өвчин ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Ардчилсан нам орон даяар Чингисийн талбайд ЗГ-ийг эсэргүүцэж жагсана.
  • “Жендер ба хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болно.
  • “Export Mongolia 2018” бизнес форум болно.
  • “Улаанбаатар өвлийн наадам”-ын талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ.
  • “Монголын Археологи-2017” эрдэм шинжилгээний хурал болно.
  • Сурагчдын хичээл орно.

Чухлыг тоймлоё


Энэ удаад сагсчид жагслаа

Учир нь, 3x3 шигшээгийн тамирчид Ази тивийн аварга болж ДАШТ-нд оролцох эрхээ авсан ч спортын төв ордонд бэлтгэл сургуулалт хийлгэхгүй байгааг эсэргүүцэж, эрхээ ашгаа хамгаалан салбарын яамны гадаа жагслаа.

Хэнд хаяглав?
Сайд Ц.Цогзолмаа болон биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарт. Тамирчид замын зардал, цалин, мөнгөн урамшуулал өгөхгүй, улсаас дэмжихгүй байгаад бухимдаж, эдгээрийг цэгцлэхийг шаардав.

Тэд хэлэхдээ, “Өнгөрсөн онд долоон тэмцээнд өөрсдийн зардлаараа оролцож улсаас нэг ч төгрөгний цалин, дэмжлэг аваагүй. Ордонд нэг ч удаа бэлтгэл хийгээгүй, гадаа хийдэг, бидэнд бэлтгэл сургуулалт хийх заал хэрэгтэй” гэж тамирчид хэллээ.

Харин Ц.Шаравжамц юу гэв?

3x3-н сагсчид 1,3,5 дах өдрийн үдээс хойш цаг авъя гэсэн. Хэрэв 5 сараас хойш авья гэвэл эртхэн гэрээгээ хийгээд авч болно гэж хэлсэн. Заал мундсан биш дээ. Монголоор дүүрэн заал байна. Мөн 3x3 багийнхан мөнгөн шагналаа авсан. Азийн аваргын мөнгөн шагнал яг одоо шийдэгдэх гээд яаман дээр байна гэлээ.

Тойм

Засгийн газрын 64-р тогтоолын журмын дагуу тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгох заалт бий. Гэтэл өнөөдрийг хүртэл 3x3 шигшээ багийн тамирчид нэг ч төгрөг аваагүй гэсэн бол албаны хүн урамшуулал олгогдсон гэв.


Жолооч нараа, үнэмлэх хэвлэгдсэн шүү
Өнгөрсөн оноос хойш хүлээгдэж байсан 100.000 гаруй жолооны үнэмлэх энэ сард хэвлэгджээ. Шинэ жолооч нар төгссөн авто сургуулиасаа, дахин авч байгаа нь Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээнээс үнэмлэхээ аваарай.


Дүнжингарав гэснээс…
Таны машины улсын дугаар 2,7-оор төгссөн бол татвараа энэ сард төлөөрэй.
2,7-оор төгсөгчид Дүнжингарав, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар, Дүүрэг бүрийн татварын хэлтэс, БГД, БЗД, СБД-үүдийн хяналт үзлэг оншилгооны байранд болон цахимаар төлөх боломжтой. Илүү татвар төлсөн иргэд буцаан аваарай
Нэгдүгээр сард хуулиа дагаж цалингийн татвараа 10%-с илүү төлсөн иргэд харъяа татварын албандаа ирэх сарын 15-ны дотор материалаа бүрдүүлж өгч буцаан аваарай.


Фэйсбүүк крипто валюттэй холбоотой сурталчилгааг хориглов
Шинээр баталсан журамдаа биткойн, цахим мөнгөтэй холбоотой бүх төрлийн сурталчилгааг хориглосон байна. Учир нь, цахим залилан, луйвартай холбоотой мэдээллүүд хэт их гарч байгаа тухай компаний төлөөлөгч Роб Леатерн хэлжээ.


Трамп анхны илтгэлээ тавилаа

Жил бүр болдог “State of the Union”-д Трамп өнгөрсөн жил хийсэн ажлаа тайлагнан, ирэх жилийн төлөвлөгөө, улс төрийн бодлогоо тодорхойллоо. Тэрээр эдийн засаг, цагаачлал, дэд бүтцийн сэдвүүдийг онцлон, “Америкийн шинэ үе” ирж байна гэв. Харин түүнийг илтгэлээ тавьж байх үед сөрөг хүчний зарим гишүүд “наадах чинь худлаа” гэж орилж байлаа.


  Таны сонорт 


   Тиймээ, НӨАТ-н буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээ. Цаашдаа улирал тутам олгоно гэж сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.


Өдрийн тойм Сошиал