Бид тоймлоё, Та унш

2019.01.01 Мягмар                                     -16°C   2,642.92  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё


Өнөөдөр ажиллах үзвэр үйлчилгээний газрууд:

  • Гэгээнтэн 10:00-23:00 цаг,
  • Шангрила молл 10:00-21:00 цаг,
  • Хүннү молл 11:00-22:00 цаг,
  • Тэнгис, Өргөө кино театр 10:00-23:00
  • Скай ресорт 10:00-22:00 цагийн хооронд өдрийн ₮40.000-45.000 үнэтэй ажиллана.

Харин Хар хорин, Нарантуул, Бөмбөгөр, Барс, Сандэй Плаза зэрэг худалдааны төвүүд өнөөдөр амрах юм.


Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой Зул сарын кино

Энэ жилийн зул сар

Витфелдын гэр бүлийнхний хайр дурлал, хими цэвэрлэгээний газрын бизнесээс үүдсэн зөрчил, бие биенээсээ нуусан нууцууд зул сараар задарч байгаа тухай энэ кинонд өгүүлнэ.

Санта Клаус

Сантад итгэхээ больсон ч уг кино хүүхэд насыг тань сэргээх болно. Зул сарын орой санамсаргүйгээр Сантагийн аминд хүрсэн Скот Калвин баярыг бусниулахгүйн тулд өөрөө Санта болох ёстойгоо ойлгоно. Гэвч өөрийгөө жинхэнэ Санта гэдгээ  эхлээд гэр бүлийнхэндээ итгүүлэх хэрэг гарна.

Үндэсний шогчийн зул сарын амралт

Кларк гэрийнхэнтэйгээ хамгийн сайхан зул сарыг тэмдэглэх гэж хичээж байгаа талаар гарна. Мэдээж тэр үргэлж бүтэлгүйтдэг ч энэ удаад зул сарыг хэрхэн тэмдэглэхдээ биш гэр бүлтэйгээ хамт байх нь чухал гэдгийг ойлгоно.

Зул сарын дуулал

Зул сарын сүнстэй уулзсаныхаа дараа харамч Эбенизер Скрүүж өөрийнхөө алдааг ойлгоно. Зул сарын өдөр тэрээр ямар ч харамч хүн өөрчлөгддөг гэдгийг баталж баяр хөөрөөр дүүрэн нэгэн болно.

Гэрсэг эр

Волл Стрийтийн гүйцэтгэх захирал Жак Камбел зул сарын өглөө их сургуулийн хайрттайгаа гэрлэсэн машины дугуй зардаг дундаж орлоготой нэгэн болсон байдаг. Энэ түүнийг бухимдуулах хэдий ч тэрээр амьралын сайхан нь мөнгө биш гэр бүл гэдгийг ойлгох болно.

Таны сонорт


Цэргийн бүртгэл 1/4-с эхэлнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Оны эхний өдрийг эерэг бодол, эерэг энергитэй өнгөрүүлээрэй. Энэ Өдрийн Тоймын дараагийн дугаар 1 сарын 3-нд танд тогтсон цагтаа хүрнэ. 
Дахин 
ШИНЭ ОНЫ МЭНД!!!

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр