Засгийн газрын хуралдаанаар 2020 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн юм. Мөн ашигт малтмалын үнэ тогтвортой, хил гаалийн тухай хуулийн шинэчлэл зэргийг харгалзан 2020 онд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давна гэж тооцжээ.

Ийнхүү Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.797.8 тэрбум төгрөг байна гэж төлөвлөжээ. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Энэ оны төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар батлагдсан юм. Үүнийг хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, үрэлгэн зардалтай, алдагдал ихтэй төсөв зэргээр МАН-ын зарим гишүүд болоод сөрөг хүчин, Төрийн тэргүүн шүүмжилж байжээ.