Засгийн газрын хуралдаанаар ирэх онд цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг баримтлахаар шийдвэрлэлээ. Энэ хүрээнд, 

  • Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж, алдагдлыг үе шаттай бууруулах, 
  • Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийх,
  • Гаалийн шинэчлэлтийг дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялгийн татвар хураалтыг сайжруулах,
  • Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрийг эхлүүлэх зарчим баримтлах зэргийг баримталж ажиллах юм.

Засгийн газраас хэрэгжүүлсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогын дүнд эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 7.2 хувьд хүрсэн байна. Харин энэ онд сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу найман хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30 хувиар өсөж, зээлийн хүү 16.9 хувь хүртэл буурчээ.