Нью Йорк таймс сонин 2020 онд заавал очиж үзэх 52 улсын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад Монгол багтсан бөгөөд манай улсын талаар бичсэн мэдээллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе. 

Монголын аялал, жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа ба 2019 онд 800 мянга гаруй жуулчин ирсэн байна. Энэ тоо 20 жилийн өмнө дөнгөж 150 мянга байсан юм. Монголд одоогоор 400 гаруй аялал, жуулчлалын компани, 300 зочид буудал, 600 гаруй жуулчны бааз байдаг. 

Монголд үзэх боломжтой алдартай зүйлсээс нэрлэвэл, морин аялал, үхэр тэрэг, шувуу харах зэрэг энгийн үйл ажиллагаанууд байдаг ч хамгийн сонирхолтой нь экстрим спорттой холбоотой зүйлс юм.

Жишээлбэл, мотоциклын уралдаан, хээрийн болон тэмээн аялал зэрэг нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг байна.  

Мөн Монголын соёл бас маш сонирхолтой түүхтэй. Нүүдэлчин, буддизм, коммунизмын түүхийг багтаасан тус улсын соёлын өвийг бусад улстай харьцуулахад нэг л өөр байдаг гэж Нью Йорк таймс сонинд бичжээ. 

Ингээд нийтлэлийн төгсгөлд “Хэрэв та Орос эсвэл Хятад руу аялах төлөвлөгөөтэй байгаа бол Монголыг багтаахыг хичээгээрэй” гэсэн байна. 

Жагсаалтад Испанийн гурван газар багтсан ба тус улс онгон байгаль болон урлагийн эх нутаг гэдгээрээ алдартай юм. 

2020 онд заавал аялах 52 улс: 

    1. Вашингтон
    2. Их Британий Виргиниа арлууд
    3. Боливийн Руррэнабак, 
    4. Грийнланд,
    5. Австралийн Кимбэрли бүс, 
    6. Калифорнийн Пасо Робль, 
    7. Италийэ Сициль, 
    8. Австрийн Салзбург, 
    9. Токио
    10. Израилийн Цезариа, 
    11. Хятадын Дархан цаазат парк, 
    12. Лесото,
    13. Колорадо булаг,
    14. Польшийн Краков, 
    15. Энэтхэгийн Иодпур, 
    16. Баруун Швед,
    17. Египет,
    18. Мексикийн Ла Паз, 
    19. Лос Анжелесийн Гран Айсл, 
    20. Малайзын Жоу Кит, 
    21. Норвегийн Жевнакер, 
    22. Бахама,
    23. Камбожийн Кампот, 
    24. Шинэ Зеландын Кристчерч, 
    25. Испанийн Астуриас, 
    26. Колумбийн Хайда Гвай,
    27. Техасын Аустин, 
    28. Малайзын Саба, 
    29. Манитобагийн Черчилл, 
    30. Уганда,
    31. Парис,
    32. Английн Лэйк гудамж, 
    33. Тажекистан,
    34. Туркийн Антакя, 
    35. Германы Лэйпзиг, 
    36. Перугийн Лима, 
    37. Италийн Молиз, 
    38. Копенхаген,
    39. Ричмонд,
    40. Кени уул,
    41. Испанийн Минорка, 
    42. Германы Обераммергау, 
    43. Английн Плимаут, 
    44. Бразилын Атлантын ой, 
    45. Францын Белле-айсл, 
    46. Испанийн Вал де Аран, 
    47. Монгол
    48. Словенийн Жулиана Трэйл, 
    49. Этиопийн Аддис Абаба, 
    50. Румын Трансилванийн Альп, 
    51. Италийн Урбино, 
    52. Монтреалын Гласиер Үндэсний Парк,

Эх сурвалж: NYTimes