Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос албан ёсоор баталсан энэ оны олимп, дэлхий, тив, олон улс, Монголын аварга шалгаруулах тэмцээнийг хуваарийг танилцуулъя. 

Насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд болох бол өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 16-18-нд Ховд аймагт зохиогдоно. 

Нэгдүгээр сар

  • Нэгдүгээр сарын 3-6 - Насанд хүрэгчдийн УАШТ - Улаанбаатар хот
  • Нэгдүгээр сарын 8-1 - Тахтийн цом - Иран, Керманшах
  • Нэгдүгээр сарын 9-11 - Дмитрий Миндиашвилигийн ОУТ - Орос, Красноярск
  • Нэгдүгээр сарын 10-12 - Яшар Догугийн ОУТ - Турк, Стамбул
  • Нэгдүгээр сарын 15-18 - Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээн - Итали, Ром
  • Нэгдүгээр сарын 18-19 - Анри Дегланы ОУТ - Франц, Ницца
  • Нэгдүгээр сарын 23-26 - Иван Ярыгиний Алтан Гранпри - Орос, Красноярск

Хоёрдугаар сар 

  • Хоёрдугаар сарын 1-2 - Флатц Опен - Австри, Вольфурт
  • Хоёрдугаар сарын 4-9 - Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Африкийн АШТ - Алжир
  • Хоёрдугаар сарын 10-16 - Насанд хүрэгчдийн ЕАШТ - Итали, Ром
  • Хоёрдугаар сарын 9-17 - Сьерро Пелядогийн нэрэмжит ОУТ - Куба, Гавана
  • Хоёрдугаар сарын 18-23 - Насанд хүрэгчдийн ААШТ - Энэтхэг, Шинэ Дели

Гуравдугаар сар 

  • Гуравдугаар сарын 5-8 - Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ - Орос,  Якутск
  • Гуравдугаар сарын 6-9 - Насанд хүрэгчдийн Пан-Америкийн АШТ - Канад, Оттава
  • Гуравдугаар сарын 13-15 - Байгаль Опен ОУТ - Орос, Улан-Үдэ
  • Гуравдугаар сарын 14-15 - Африк, Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээн - Марокко, Эль Жадида
  • Гуравдугаар сарын 14-15 - Пан Америкийн олимпийн эрх олгох тэмцээн - Канад, Оттава
  • Гуравдугаар сарын 19-22 - Европын олимпийн эрх олгох тэмцээн - Унгар, Будапешт
  • Гуравдугаар сарын 27-29 - Азийн олимпийн эрх олгох тэмцээн - Хятад, Шиань

Дөрөвдүгээр сар 

  • Дөрөвдүгээр сарын 9-12 - Дан Коловын нэрэмжит ОУТ - Болгар, Софи
  • Дөрөвдүгээр сарын 16-18 - Өсвөр үеийн УАШТ - Ховд аймаг
  • Дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын гурван - Олимпийн эрх олгох тэмцээн - Болгар, Софи

Тавдугаар сар 

  • Тавдугаар сарын 7-10 - Залуучуудын УАШТ - Баянхонгор аймаг
  • Тавдугаар сарын 29-30 - Сассаригийн ОУТ - Итали, Сассари
  • Тавдугаар сарын 29-31 - Германы Гранпри - Герман, Дормаген

Зургадугаар сар 

  • Зургадугаар сарын 1-10 - Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ - Турк Трабжон
  • Зургадугаар сарын 3-7 - Дэлхийн чансааны оноо олгох Польшийн нээлттэй тэмцээн - Польш, Варшав
  • Зургадугаар сарын 5-7 - 15 хүртэлх насны ЕАШТ - Болгар, Варна
  • Зургадугаар сарын 11-14 - Степан Саркясаны нэрэмжит ОУТ - Армен, Ереван
  • Зургадугаар сарын 15-21 - Өсвөр үеийн ЕАШТ - Польш, Катовиц
  • Зургадугаар сарын 20-25 - Вахтанг Балавадзегийн нэрэмжит ОУТ - Гүрж, Тбилиси
  • Зургадугаар сарын 25-28 - Өсвөр үеийн ААШТ - Тайланд, Бангкок
  • Зургадугаар сарын 26-28 - Өсвөр үеийн Пан Америкийн АШТ - Аргентин, Буэнос-Айрес
  • Зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын таван - Залуучуудын ЕАШТ - Македон, Скопье

Долдугаар сар 

  • Долдугаар сарын 3-5 - Испанийн Гранпри - Испани, Мадрид
  • Долдугаар сарын 7-12 - Залуучуудын ААШТ - болох газар нь тодорхойгүй
  • Долдугаар сарын 7-12 - Залуучуудын Пан Америкийн АШТ - Бразил, Бразилиа
  • Долдугаар сарын 9-13 - Али Алиевын нэрэмжит ОУТ - Орос, Каспийск
  • Долдугаар сарын 13-19 - 23 хүртэлх насны ЕАШТ - Австри, Зальцбург

Наймдугаар сар 

  • Наймдугаар сарын 2-8 - Токио-2020 зуны олимпийн XXXII их наадам - Япон, Токио
  • Наймдугаар сарын 17-23 - Өсвөр үеийн ДАШТ - Унгар, Татбанья

Есдүгээр сар 

  • Есдүгээр сарын 7-13 - Залуучуудын ДАШТ - Серб, Белград
  • Есдүгээр сарын 16-17 - Александр Медведийн нэрэмжит ОУТ - Беларусь, Минск

Аравдугаар сар 

  • Аравдугаар сарын 1-4 - Ион Корнянугийн нэрэмжит ОУТ - Румын, Бухарест
  • Аравдугаар сарын 8-12 - Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ - Орос, Якутск
  • Аравдугаар сарын 15-18 - Ахмет Кадыровын нэрэмжит ОУТ - Орос, Грозный
  • Аравдугаар сарын 20-23 - Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ - Красноярск
  • Аравдугаар сарын 20-25 - Мастеруудын ДАШТ - Грек, Лоутраки
  • Аравдугаар сарын 27-оос арваннэгдүгээр сарын нэгэн - Оюутны ДАШТ - Орос, Ныжний Новгород

Арваннэгдүгээр сар 

  • Арваннэгдүгээр сарын 6-9 - Алроса цом эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тэмцээн - Орос, Москва
  • Арваннэгдүгээр сарын 13-15 - Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ - Казахстан, Тарас
  • Арваннэгдүгээр сарын 23-29 - 23 хүртэлх насны ДАШТ - Финланд, Тампере

Арванхоёрдугаар сар 

  • Арванхоёрдугаар сарын 4-7 - Аланы ОУТ - Орос, Владикавказ
  • Арванхоёрдугаар сарын 13-14 - Эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ - Иран, Тегеран