Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо.

Хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор ажлын хэсэг болон Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид хуралдаж, сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулахаар болжээ. Мөн УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгууль гэж гурав ангилах бөгөөд өмнө нь аймаг, нийслэлийн ИТХ, сум, дүүргийн ИТХ-ын гэж ангилаж байсан юм.

Үүнээс гадна сонгогчийн тоо өссөнтэй холбоотойгоор 2020 оны сонгуульд 20.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар Сангийн яам тооцоолсон байна. 

Сонгогчийн тоо 2012 онд 260 гаруй мянгаар, 2016 онд 112 мянгаар өссөнтэй бөгөөд ирэх хавар энэ тоо нэмэгдэх тооцоо гарчээ.