БОАЖЯ-аас ирэх оны есдүгээр сарын нэгэн хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо.

Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас хус модны самрыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин бусад аймаг, сумдын ойн сангаас аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон юм.

Ахуйн зориулалтаар 25 кг хүртэл самар түүх эрхтэй ба түүнээс илүү түүсэн, дамлан худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар ААН-ийг гурван сая, иргэнийг 300 мянган төгрөгөөр торгоно.

Жил бүрийн есдүгээр сарын 10-аас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл самар түүх зөвшөөрөл олгодог байна. 

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн самрын ургацын байдалд үндэслэж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангилж бэлтгэх газар нутгийг бүсчлэн тогтоох эрхтэй юм.