Их Британий Сайнсбурис супермаркет 2025, 2050, 2196 оны үед хоол хүнс ямар байх талаар судалгаа хийжээ.

Үүнд бүх төрлийн амин дэмээр баялаг далайн залхаг, шавж, замагтай сүү зэрэг хоол хүнс багтсан байна. Мөн дэлхийн хүн ам 2025 онд есөн тэрбумд хүрэх учир супермаркетад роботууд махыг 3D-р үйлдвэрлэж, малын мах тансаг хэрэглээ болох юм.

Тухайлбал, 2025 онд супер мөөг, салмон загас, далайн замагны түрс зэргийг нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх бол солиорол, тархины үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэх зорилгоор ахмад настнууд тусгай дэглэм барих гэнэ.

Мөн өдөр бүрийн калори, нүүрстөрөгч зэрэг шим тэжээлийн хэмжээг тооцоолдог аппликейшнүүдийг түлхүү хэрэглэнэ гэж эрдэмтэд таамаглажээ.

Супермаркетын судалгаанаас үзэхэд ирээдүйд цагаан хоолтон, байгальд ээлтэй хүнс хэрэглэгчид ихсэх бөгөөд 2025 он гэхэд Их Британий найман хүн тутмын нэг нь цагаан хоолтон болох гэнэ.

Харин 2196 онд хүмүүс өдөр тутмын гол амин дэмүүдээ наалт, дуслын шингэнээс авдаг болох юм байна. Мөн робот фермерууд цөлд тариа, ногоо тарьж дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авах юм. Үүнээс гадна микрочип бүхий хиймэл оюун ухаантай хувцаснууд өмссөнөөр биеийн байдал, шим тэжээлийг хэмждэг болно гэжээ.

Эх сурвалж: RT, Dailymail