Дэлхий даяар 10 жилийн дотор 8.5 хувь буюу 20 сая гаруй үйлдвэрийн ажлын байрыг роботууд эзэлнэ гэж Оксфорд эдийн засгийн судалгааны фирмийн эрдэмтэд тогтоожээ. 

Ингэхдээ нэг робот нь дунджаар 1.6 хүний хийх ажлыг автомат тоног төхөөрөмжтэй ижил хурд, хямд өртгөөр гүйцэтгэх юм. Автомашины үйлдвэрлэлд бүрэн автомат технологи ашигладаг бөгөөд 2016 оны байдлаар нийт авто үйлдвэрүүдийн 43 хувийг роботууд гүйцэтгэсэн байна. 

Мөн Роботын дундаж өртөг 2011-2016 онд 11 хувиар буурсан ба цаашид ч үргэлжлэн буурна гэж судлаачид үзжээ. Автомат үйлдвэрлэлийн хөгжилд Хятадын оруулах нөлөө улам ихсэж робот ажилчдаараа дэлхийд тавдугаарт бичигдэж байна. 

Энэ нь шинээр гарч буй гурван робот технологи тутмын нэгийг Хятадад бүтээж байна гэсэн үг юм. Ингэснээр 2030 он гэхэд тус улсын үйлдвэрүүд 14 сая робот ажилтантай болно гэж судлаачид тооцсон байна. Ийнхүү роботууд ажлын байрыг эзэлснээр дэлхийн эдийн засгийн өсөлт одоогийнхоос 30 хувиар нэмэгдэж ДНБ 5.3 хувиар өсөж 4.9 триллион долларт хүргэх гэнэ.

Гэхдээ робот ажилтнууд орлогын тэгш бус байдлыг бий болгох сөрөг талтай бйна. Учир нь автоматжуулахад хүндрэлтэй, мэдлэг, чадвартай ажилтнууд том хотод ажиллах бол буурай хотын үйлдвэрүүдэд ажлын байрны орон тоо багасаж баян, ядуу хотуудын орлогын хэмжээ харилцан адилгүй болно гэдгийг судлаачид онцолсон байна.

Эх сурвалж: CNN, BBC