Бид тоймлоё, Та унш

 

2018.03.20 Мягмар                 11°C   2,398.38  Эд мал баялаг төгөлдөр болно.

Өнөөдөр болох үйл явдал

  • Олон улсын аж жаргалын өдөр
  • Туркын шадар сайд 14 машин малын өвс тэжээлийг Монголд бэлэглэнэ.
  • Үлэг гүрвэлийн ертөнц сэдэвт өдөрлөг болно.

Чухлыг тоймлоё


Улсад хууль бус хэрэг олон болж байна.

Оффшор, хээл хахуулаас гадна хилээр динозаврын араг яс гаргасан, хар тамхи зарсан, баригдсан гэх мэт.

Динозавр яасаан?...

Гурвантэс сумаас олдсон динозаврын ясыг хууль бусаар хил давуулж Солонгос, Франц руу гаргасан хэрэг 2006 онд гарсан. Энэ хэргийг шалгах ажил дуусаж Монголынх мөн гэдэг нь батлагдсан тул Солонгосчууд буцааж өгнө гэлээ. Харин үнсэлтийн мастерууд албан ёсны эзэмшигч нь хүсэлтээ гаргахыг шаарджээ.

Хууль бус хэрэг хар тамхиар үргэлжлэв

Он гарснаар хар тамхитай холбоотой 68 хэрэг шалгагдаж байгаагаас, чанга дэглэмтэй хорих ангид ял авсан иргэн Я шүүхээс оргож, хар тамхи худалдаалж байхдаа баригдсан байна. Түүнтэй хамт 7 хүн мөс, шавар, экстаcи зэрэг мансууруулах бодис зарж байжээ.

Мөс шавар ч яахав мессеж зарын цаана...

Хулгай дээрэм, хүчин зэрэг гэмт хэрэг мессеж зарын цаана олширсоор байгааг албаныхан анхаарууллаа. Тиймээс мессэж, зараар танилцахдаа болгоомжтой байгаарай. Болж өгвөл битгий танилцаарай.


Хууль зөрчсөн морин уралдаан

ЗГ өвөл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байтал уяачдын холбоо Дүнжингарав уралдааныг 18-ны өдөр зохион байгуулжээ. Уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж бэртэн, 2 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн уралдаан шөнийн 21 цаг хүртэл үргэлжилсэн ба харанхуйд уяачид “Гавжийн Шараа, Жадамбаа” гэж хашхиралдан унаач хүүхдүүдээ хайсан байна.


Зукерберг шүүхэд дуудагджээ

Трампын сонгогчдын тоог өсгөхийн тулд 2016 оны сонгуулиар Фэйсбүүк 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашигласан хэрэгт татагджээ. Иймд Марк Зукербергийг шүүхэд ирж байцаалт өгөхийг шаардсан ч  тэрээр энэ хэргийг няцаасаар байна.


Путин 76.66%-иар ялалт байгууллаа

Оросын ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, Путин дахин 6 жил улсаа удирдахаар болжээ. Түүний ялалт анхнаасаа тодорхой байсан ба Путин хамгаалалт болон иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулна хэмээн амласан байна. Ta сонгуулийн эргэн тойрон дох сонин хачныг үзэх бол энд дарна уу.


Таны сонорт


   Фифа 2018 эхлэхэд 87 хоног үлдлээ, тасалбарын үнэ хамгийн хямддаа $110.


Өдрийн тойм Статистик



 Өдрийн тойм Сошиал