Германд амьдарч байгаа хүмүүсийн 35 гаруй хувь нь 2040 он гэхэд эрлийз болно гэдгийг цагаачлалын мэргэжилтэн хэлж байна. 

Хөдөлмөр эрхлэлтийн судалгааны төвийн цагаачлал судлалын департментын дарга Херберт Бруекерийн хэлснээр дүрвэгчдийн эрлийз хүмүүсийн тоо томоохон хотуудын хүн амын 65-70 хувийг эзлэх гэнэ. Гэхдээ чадварлаг дүрвэгчдийн ачаар Германы эдийн засаг тогтвортой байх магадлалтай юм. 

Одоогийн байдлаар Германы хүн амын дөрөвний нэг нь дүрвэгчдээс гаралтай бөгөөд өнгөрсөн оны судалгаагаар дүрвэгч гаралтай 19.3 сая хүний 51 хувь нь Германы иргэн, 49 хувь нь гадаадын иргэншилтэй байжээ.  

Германы канцлер Ангела Меркелийн дүрвэгчдэд ээлтэй бодлогыг олон хүмүүс эсэргүүцдэг юм. Учир нь сүүлийн таван жилд Хойд Африк, Ойрхи Дорнодын дүрвэгчид Германд террорист халдлага болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. 

Эх сурвалж: RT