2040 онд хүмүүсийн идэж буй махны 60 хувийг лабораторид ургуулах эсвэл мах шиг харагдаж амтагддаг ургамлаар оруулна гэдгийг A.T. Kearney компаний судалгаагаар тогтоожээ. 

Мах нийлүүлэлтийн салбар жилд нэг триллион долларын ашигтай ажилладаг ч сүүлийн үеийн судалгаагаар хүлэмжийн хий, дэлхийн дулаарал нэмэгдэж, бэлчээр сүйдэх, гол ус бохирдоход мах үйлдвэрлэл нөлөөлдөг болохыг тогтоожээ. 

Улмаар бургер, шарсан өндөг зэрэг бүтээгдэхүүнийг ургамлын гаралтай орц найрлагаар орлуулах нь ихэссэн байна. A.T. Kearney компаний судалснаар махны зах зээлийн томоохон компаниуд ийм төрлийн мах орлуулагч бүтээгдэхүүнд нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. 

Мөн бусад компаниуд амьтны бус гаралтай махыг лабораторийн аргаар гаргаж авахыг оролдож байгаа юм. Одоогоор хиймэл мах худалдаанд гараагүй ч жинхэнэ махтай ижил учир мах орлуулагчаас илүү зах зээлд эрэлттэй байх гэнэ. 

Судалгаанаас үзэхэд 2040 он гэхэд бүх махан бүтээгдэхүүний 35 хувь нь лабораториос гаргаж авсан, 25 хувь нь мах орлуулагч байх юм. 

Дэлхийн ургацын тал хувь нь мал амьтны тэжээл болдог ба 15 хувийг л мах орлуулагч болгон ашиглагддаг байна. 

Эх сурвалж: The guardian, Euronews